МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Одонтуяа: Ээж хүн айл гэрт эвлэрэл, амгалан тайван байдлыг авчирдаг учраас би намынхаа даргад нэр дэвшиж байна
2023.01.19
Улстөр

С.Одонтуяа: Ээж хүн айл гэрт эвлэрэл, амгалан тайван байдлыг авчирдаг учраас би намынхаа даргад нэр дэвшиж байна

УИХ-ын гишүүн С.Одонтуяа цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

      Тэрбээр “Монгол Улсын түүхэнд чухал өдөр болж байна. Маргааш АН-ын ҮБХ-ны гишүүд хуралдаж намын даргаа сонгож, батламжилна. Энэ үйл явдал зөвхөн АН-ын гишүүдийн хувьд бус улс орны хувьд түүхэн ач холбогдолтой. Ард түмэн АН маань хурдан нэгдээсэй, хүчтэй сөрөг хүчин байгаасай гэж бодож байгаа байх. Ард иргэдээсээ уучлалт хүсэж байна. Манай нам бүхий л шатандаа нэгдэх болно. Миний бие өнгөрсөн хугацаанд нэгдсэн нэг нам болох уриалгыг гаргаж ирсэн. Заримдаа аргаа бараад эвлэрлийн дарга, түр даргын ажлыг бий хийе гэж хэлж байсан. Даргын маргаанаас салж байж, УДШ болон МАН-ын тоглоомоос сална. Маргааны дараа хурлаараа жинхэнэ даргаа сонгож, сонгуульд оролцож болно гэх саналыг тавьж байлаа. Өнгөрсөн хугацаанд намаа нэгтгэхийн төлөөд байж ирлээ. Эмэгтэйчүүд хаа явсан газраа хүмүүсийг эвлэрүүлж явдаг. Тиймдээ ч А.Адъяасүрэн гишүүн бид хоёр бүлгийнхээ гишүүдээ эвлэрүүлдэг. Ээж хүн айл гэрт эвлэрэл, амгалан тайван байдлыг авчирдаг. Тиймээс би намынхаа даргад нэр дэвшиж байна. АН-ын дарга ард түмнийхээ талд байж, хулгайтай тэмцэж байх ёстой” гэлээ. 

ШИНЭ МЭДЭЭ