Монгол Улсын шүүхийн тухай хууль дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна
УИХ-ын /2023,01,19/-ны өдрийн ээлжит чуулганаар Монгол Улсын шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн танилцуулгыг ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар танилцуулсан юм.
Хуулийн төслийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар танилцууллаа.
Хуулийн төслийн үзэл баримтлалд тусгасан нөхцөл байдлаас үзэхэд цаг хугацааны хувьд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй шүүгчийн туслахууд Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан хугацаа буюу 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт заасан шаардлага хангах боломжгүй болоод байгаа асуудал практикт үүсээд байна. Нөгөөтэйгүүр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй шүүгчийн туслахуудыг ажлаас чөлөөлсөн тохиолдолд шүүхэд шүүгчийн туслахын хүний нөөцийн хомсдол үүсэж, улмаар шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөл алдагдахад хүрээд байна.