МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.01.19

Д.Сарангэрэл: Казино байгуулснаар эдийн засагт ямар үр өгөөжтэй вэ

УИХ-ын /2023,01,19/-ны өдрийн ээлжит чуулган үргэлжилж байна. Хуралдаанаар  болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: 

Хуулийг боловсруулж, хэлэлцэж батлахдаа эдийн засгийн үр өгөөжийг урьдчилан тооцсон байх учиртай. Хэрвээ манайд казино байгуулагдвал эдийн засгийн үр өгөөж нь ямар байх вэ? Энэ тооцоог та бүхэн яаж хийсэн бэ?

Энэ хуулийг хэлэлцэж байгаатай холбогдуулан зөвшөөрлийг нэг субьектэд өгөх тухай асуудал яригдсан. Энэ хэрвээ үнэн бол яагаад энэ шийдэл гарах болсон бэ? Үүн дээр тодруулга авмаар байна.

Энэ асуудал олон жил яригдсан гэдэг нь үнэн л дээ. Хамгийн гол нь нийгмийн зүгээс нэлээн эсэргүүцэлтэй тулгарч байсан. Казиног дагаад олон сөрөг үр дагавар гарна гэдэг. Одоо бол гарахгүй болсон гэж тооцоод энэ хуулийн төслийг оруулж ирж байна уу? Казиног хаана байгуулахаар төлөвлөж байгаа вэ?

Түүний асуултад УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ