МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.01.19

Х.Ганхуяг: Холбоонд эрх олгосноор “Мөнгө угаах хэрэгсэл” болчих вий

УИХ-ын /2023,01,19/-ны өдрийн ээлжит чуулган үргэлжилж байна. Хуралдаанаар " болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

Бооцоот морин уралдааны хуулийн төслийг хэлэлцэж байна. Эрхийг нь холбоонд олгоно гэжээ. Яагаад холбоо гэдэг хувилбарыг сонгосон бэ? Эрхийг нь олгохдоо ямар шалгуур, процессоор олгох гэж байгаа нь хуульд алга. Бооцоот таавар гэдэг хуулиараа зохицуулах гэж байгаа юм уу?

Морин тойруулга гэж тусдаа явсан нь зөв байсан уу, үгүй юу? Тэмээ уралдуулахаар бооцоот тэмээний тухай хууль гэж гаргах юм уу? Жишээлбэл Саудын Арабын орнууд тэмээ уралдуулж л байдаг шүү дээ. Нохой уралдуулж байдаг. Тэгэхээр тусдаа хуулиар зохицуулагдаж явах юм уу. Эсвэл энэ хуулиараа дараа нь нэмэлт өөрчлөлт оруулах юм уу?

Татвартай холбоотой асуудлыг яаж шийдэх юм. Холбоо гэдэг маань ашгийн бус байгууллага. Гэтэл бооцоотой, хонжвортой бизнесийн төрлийн үйл ажиллагааг холбоонд өгчихөөр татвар нь яах юм. Төрийн бус байгууллага дээр Сангийн яам татварын газар шалгалт хийдэг үү? Мөнгө угаах хэрэгсэл болчих вий дээ гэж л санаа зовж байна.

Мөн холбоо гэхээр эзэн биегүй болчихгүй юу. Байршил эрхийг нь Засгийн газар зааж өгөөд олгоно гэжээ. Зөвшөөрөл эрхийг нь яаж олгох нь уг хуульд алга. Сонгон шалгаруулалтын журмаар явах юм уу эсвэл холбоо болгонд өгөөд байх юм уу?  

Түүний асуултад УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ