Сонгинохайрхан дүүрэг гэрлэх ёслолын өргөөтэй боллоо
2023.01.25
Орон нутгийн хөгжил

Сонгинохайрхан дүүрэг гэрлэх ёслолын өргөөтэй боллоо

Сонгинохайрхан дүүргийн нутгийн захиргааны ордны есөн давхарт байгуулж буй гэрлэх ёслолын өргөөний дотоод засал чимэглэлийн ажил бүрэн дуусаж, комисс хүлээж авахад бэлэн боллоо.

Нутгийн захиргааны ордон ашиглалтад ороод багагүй хугацаа өнгөрсөн бөгөөд иргэд төрийн үйлчилгээг төвлөрсөн нэг цэгээс, тав тухтай орчинд хүлээн авах нөхцөл бүрдсэн билээ.

Ийнхүү уг байранд гэрлэх ёслолын өргөө үйл ажиллагаа явуулж эхэлснээр Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг олон залуучууд өрх гэрийн голомтоо бадрааж, өргөө гэрийн баганаа түшилцэн, гэрлэлтээ ёслол төгөлдөр батлуулах боломжтой болсонд маш их баяртай байна.

Аль ч насны хүн гэрлэх ёслолын ордонд гэрлэлтээ батлуулах нь амьдралын хамгийн аз жаргалтай мөчүүдийн нэг юм шүү.

ШИНЭ МЭДЭЭ