НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРЭГ

БГД-ийн ИТХ-ын дарга боловсролын хэлтсийн хамт олныг хүлээн авч уулзав
2023.01.26
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

БГД-ийн ИТХ-ын дарга боловсролын хэлтсийн хамт олныг хүлээн авч уулзав

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа Боловсролын хэлтсийн хамт олныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр тэрээр “Улс орон хүнээ хөгжүүлье гэвэл боловсролд хөрөнгө оруулах, боловсролын байгууллагад ажиллагсдын нийгмийн асуудалд анхаарах чухал. Багшийн чадавхыг сайжруулж, сургалтын чанар, стандартыг өндөр түвшинд хангаж ажиллахын чухал нь хүн төвт, иргэний оролцоог өндөр түвшинд хөгжүүлсэн нийгмийг бүтээх” гэдгийг онцоллоо.

Түүнчлэн Монголчууд бидэнд өвөг дээдсээс уламжилж ирсэн “Хүнээр хүн хийх ухаан” бий. Орчин үед ч мөн адил энэхүү залгамж чанарыг алдалгүй “Хүн бүтээх” нөр их хөдөлмөрт өөрсдийн ур ухаан, эрдэм боловсролоо дайчлан ажилладаг боловсролын салбарынхны ажил үйлс тасралтгүй хөгжихөд, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд онцгой үүрэгтэй ажиллаж буй Л.Жаргал даргатай Боловсролын хэлтсийн хамт олонд ажлын амжилт, сайн сайхыг хүсэв.

ШИНЭ МЭДЭЭ