МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх ажлыг дэмжих хэрэгтэй
2023.01.30
Эдийн засаг, Худалдаа

Импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх ажлыг дэмжих хэрэгтэй

УИХ-ын гишүүн С.Одонтуяа 2005 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа Японы хөрөнгө оруулалттай Санко Групп компанитай танилцлаа.

  • Сэргээгдэх эрчим хүч, гадаад худалдаа чиглэлээр Монгол улсад хөрөнгө оруулан ажиллаж буй 3 компанийн удирдлага болон Япон улсын хөрөнгө оруулагч талын төлөөлөлтэй уулзан бизнесийн орчны талаар ярилцлаа.
  • Япон улсаас түүхий эд импортлон роботын эд анги үйлдвэрлэн экспортолдог нь дотоодод өртөг бүтээж, 40 гаруй ажлын байр бий болгон амжилттай ажиллаж байна. Түүнээс гадна ажилтнуудаа Япон улсад дадлагажуулж ажиллуулан, Япон менежментийг нэвтрүүлж буйн нэгэн сайн жишээ болж байна. Үйлс бүтээлээр арвин тус хамт олонд амжилт хүсье.
  • Аливаа гадны хөрөнгө оруулалт зөвхөн мөнгө оруулж ирэх биш түүнтэй цуг шинэ техник технологи, мэдлэг, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэж өгдөг. Түүнчлэн импортыг орлох, экспортыг дэмжих чиглэлийг сайн дэмжих хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ