УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Сүхбаатар дүүргийн нийт 20 хорооны иргэдтэй уулзлаа
2023.01.30
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Сүхбаатар дүүргийн нийт 20 хорооны иргэдтэй уулзлаа

УИХ-ын намрын чуулган завсарлансантай холбогдуулан гишүүд өөрсдийн тойрогтоо ажиллаж эхэлсэн. 

Энэ хүрээнд Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Д.Цогтбаатар нар тойрогтоо ажиллаж байна. Тэд дүүргийнхээ 1-20 дугаар хороодын иргэдтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг хүлээн авлаа.

Мөн үеэр УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хугацаанд хийж хэрэгжүүлж буй ажлын товч тайлан, УИХ-ын чуулганаар баталсан хууль тогтоомжууд, Сүхбаатар дүүрэгт 2020-2022 онд хийсэн бүтээн байгуулалтын талаар танилцуулав.

ШИНЭ МЭДЭЭ