21 аймгийн сав газрын захиргааны чадавх бэхжүүлэх сургалтыг хийж байна
2023.01.31
Байгаль Орчин, Аялал жуулчлал

21 аймгийн сав газрын захиргааны чадавх бэхжүүлэх сургалтыг хийж байна

Өнгөрсөн намар усны сав газруудаар 1446 тонн хог хаягдлыг түүж цэвэрлэсэн билээ. Хавар дөхөж байгаатай холбогдуулж сав газрын захиргаадад үүрэг чиглэл өглөө.

  • ​Сав газрын захиргаадын төлөөллүүдийн санал, хүсэлтийг сонсож цаашдын үйл ажиллагаанд анхаарах шинэчлэлийн асуудлаар зөвлөмж чиглэл өгч ажлын амжилт хүслээ.
  • Мөс гэсэхээс өмнө хог хаягдлыг цэвэрлэх
  • Гол, мөрний дагуу байрлаж байгаа сумдуудын хогийн цэгийн байршлыг тодорхойлж байршлыг шилжүүлэх
  • Гол, мөрний дээгүүр зорчиж буй тээврийн хэрэгслийг цэгцлэх

БОАЖЯ, АДАПТ төсөл хамтран сав газарт уур амьсгалын өөрчлөлт, эрсдэл, эмзэг байдалд дасан зохицох арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэхтэй холбоотой танхимын сургалтыг 1 дүгээр сарын 30, 31-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Сургалтад 21 Сав газрын захиргаадын удирдлага, мэргэжилтнүүд хамрагдсан 70 гаруй төлөөлөл оролцож байна.

​АДАПТ төслөөс уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх чиглэлээр төслийн хүрээнд хийгдэж буй дасан зохицох ажлуудын талаар мэдээлэл хийв. Мөн төслийн хүрээнд Сав газрын захиргаадтай хамтран ажиллах чиглэл, үүрэг оролцоог тодорхойлж, сав газрын албан хаагчдын чадавхыг сайжруулах, тулгарч буй саад бэрхшээлийг арилгах, хэрэгцээ шаардлагын талаар хэлэлцсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ