МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Аялал жуулчлалын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг Баасан гарагт болно
2023.02.02
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Аялал жуулчлалын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг Баасан гарагт болно

Намрын чуулган завсарласан энэ хугацаанд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Аялал жуулчлалын тухай хуулийн төслийг шинэчлэх ажлын хэсгийг ахлан ажиллаж байна.

Тэрээр аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг олон удаагийн судалгаа, шинжилгээ, хэлэлцүүлэг өрнүүлж нухацтай авч үзэн шинэчлэх болно гэв.

Энэ хүрээнд хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг 2023.02.03-ны өдөр Төрийн ордны "Жанжин Д.Сүхбаатар" танхимд болох аж. Энэ хүрээнд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ болон аялал жуулчлалын мэргэжлийн зөвлөлийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо.

ШИНЭ МЭДЭЭ