МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар дүүрэгтээ ажиллалаа
2023.02.06
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар дүүрэгтээ ажиллалаа

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Чингэлтэй дүүргийн 5, 13 дугаар хороонд ажиллалаа.

Иргэдийн зүгээс автобусны үйлчилгээ, автомашины зогсоол, тэтгэврийн шинэчлэл, хүүхдийн мөнгөний ялгаварлалтай олголт, эмийн хөнгөлөлтийг хассан асуудлыг анхааралдаа авч ажиллаарай гэдгийг энэ үеэр хэлж байлаа.

Харин УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын хувьд “Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг УИХ-ын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэнэ. Энэ хууль батлагдсанаар тэтгэврийн хэт зөрүүг зохистой хэмжээнд барьж, жил бүрийн инфляцын түвшинтэй уялдуулан тэтгэвэр бодогддог суурь аргачлал бий болох юм. Мөн тэтгэвэр тогтоолгох дараалсан 7 жилийг өөрчлөн 5 болгож бууруулах иргэдийн ахуй амьдралд дэм болох чухал эрх зүйн орчин бүрдэнэ.

Хүүхдийн мөнгийг олгохдоо иргэддээ хүндрэл чирэгдэл учруулахгүй, мэдээллийг нь түргэн шуурхай авч, хаяг бүртгэлийг нь цаг алдалгүй баталгаажуулж, хурдан олгох тал дээр дүүргийн халамж үйлчилгээний хэлтсийн ажилтнууд онцгойлон анхаарч ажиллахыг захилаа. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтын тухайд Эрүүл мэндийн сайдаас мэдээлэл авч анхаарч ажиллана гэв.

МӨн нийтийн тээврийн үйлчилгээний салбарыг цогцоор нь  шинэчлэн сайжруулах, шинэ шатанд гаргах томоохон ажлууд урагштай явж буй. Үйл ажиллагаа, үйлчилгээ нь доголдолд орчихсон энэ салбарыг юутай ч ТӨРИЙН БОДЛОГЫН ТҮВШИНД анхааралд оруулж чадлаа. Ирэх намар гэхэд нийтийн тээврийн парк шинэчлэлийг бүрэн хийхээр төлөвлөж байна. Шинэ автобуснуудаа дагаад шинэ үйлчилгээ, шинэ соёл, шинэ стандарт бий болох юм. Иргэд нийтийн тээврийг сонгож, хувийн машинаасаа татгалзсанаар замын түгжрэл тодорхой хувиар буурахад нөлөөлнө гэж бид тооцоолж байна гэсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ