МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож байна
2023.02.02
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Монгол Улсад УУЛ УУРХАЙН салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээ эдгээр өдрүүдэд болж байна.
Үе үеийн уурхайчид, эрдэс баялгийн салбарынхандаа түүхт ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

100 жилийн ойн хүрээнд МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, манай салбарт Хөдөлмөрийн баатар - 2, Гавъяатууд, төрийн дээд одон медалиудаар шагналаа. Хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлсэн бүх алдартнууддаа салбарынхныхаа нэрийн өмнөөс баяр хүргэж, сайн сайхныг хүсье! Уурхайчдын маань улс эх орныхоо хөгжлийн төлөө оруулсан үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

МОНГОЛЫН УУРХАЙЧДЫН ЯРУУ АЛДАР БАДАРТУГАЙ!
Миний аав Солийн Жамбал 100 жилийн түүхтэй Монгол Улсын ууган Налайхын уурхайд насаараа ажилласан УУРХАЙЧИН хүн байлаа. Улс орны түлшний хангамж, эрчим хүчний голлох ачааг 30 жил нуруундаа үүрсэн “Алтан уурхай” хэмээн дурсах дуртай байсан энэ уурхайдаа аав минь залуу наснаасаа эхлээд өтлөх нас хүртлээ хөдөлмөрлөсөн. Аав минь 1966 онд “БНМАУ-ЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ХҮНДЭТ ҮНЭМЛЭХ”-ээр шагнагдсан нь надад үнэтэй дурсгал болж үлдсэн байдаг юм.

Тухайн үедээ байгууллагынхаа ямар нэг төлөвлөгөөт уралдаанд амжилттай оролцсон, үүрэг даалгавар сайн биелүүлсэн гэж энэ шагналаар шагнадсан болов уу. Энэ шагнал хэдий төрийн том одон медалийн хэмжээнд хүрэхгүй ч аавын минь хувьд маш их үнэ цэнэ, хөдөлмөр шингэсэн шагнал байсан учраас би ихэд нандигнаж, бахархдаг аа.

Уурхайчин хэмээх хүндтэй алдрын дор эгэл даруухнаар хөдөлмөрлөж явсан аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж, салбарын сайдын хариуцлагатай албыг хашиж байгаадаа бэлэгшээн, энэ салбарын хөгжлийг урагшлуулж, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхийн төлөө өөрийн чадах бүхний дайчлан ажиллах болно.

ШИНЭ МЭДЭЭ