МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Гишүүд орон нутагтаа ажиллаж байна
2023.02.07
Орон нутгийн хөгжил

Гишүүд орон нутагтаа ажиллаж байна

УИХ-ын Намрын ээлжит чуулган завсарласантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг, аймгийн Засаг дарга О.Батжаргал нарын хамтаар орон нутаг дахь тойролтоо Улаанбадрах сумаас эхлүүллээ. 

Орон нутагт ажиллах үеэр:

  • - 2022 онд УИХ-аас баталсан хууль тогтоомж, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар,
  • - 2023 онд Төрөөс хэрэгжүүлэх бодлого шийдвэрийн тухай
  • - Орон нутгийн удирдлагуудтай хамтран 4653 өрхөд 591 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 26500 боодол өвс, 232 тонн тэжээлийн дэмжлэг үзүүлэх
  • - “Өнөөгийн Дорноговь” сонинтой хамтран 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажил, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын тайлангаа нийтэлж иргэдийнхээ гарт хүргэн ажиллаж байна.

МАНДАХ, САЙХАНДУЛААН СУМДАД АЖИЛЛАЛАА

Уулзалтаар иргэдийнхээ санал, хүсэлтийг сонсож, цаг үеийн шинжтэй асуудлуудаар мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуултад хариулт өгөн, шийдвэрлэвэл зохих асуудлыг аймгийн удирдлагуудад уламжлан улс, орон нутгийн төсөвт оруулах боломж шийдлийн талаар санал солилцов.Түүнчлэн шаардлагатай байгаа малчин айл өрхөд өвс, тэжээлийн дэмжлэг үзүүллээ.

ЗАМЫН-ҮҮД, ӨРГӨН, ЭРДЭНЭ СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА

Өвөлжилтийн нөхцөлтэй холбогдуулан Замын-Үүд суманд 500 боодол өвс, 158 уут тэжээлийн хамт малчин өрхүүдэд олголоо. Удахгүй болох Сар шинийн баярыг тохиолдуулан 75-аас дээш насны ахмадуудтайгаа уулзаж хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Дорноговь аймгийн хилийн Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн барих ажлыг “Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төслийн нэгж гүйцэтгэн, шинэ зорчигч тээврийн хэсгийг ашиглалтад оруулсан бөгөөд хил гаалийн шалган нэвтрүүлэх хэсгүүд сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр шинэчлэгдэн, улам нарийвчилсан арга технологиуд нэвтрэн, зорчигч, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэн, ая тухтай үйлчлүүлэх боломж нээгдсэн билээ.

ШИНЭ МЭДЭЭ