МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Найман сумын иргэд, хөдөлмөрчидтэй уулзлаа
2023.02.05
Орон нутгийн хөгжил

Найман сумын иргэд, хөдөлмөрчидтэй уулзлаа

УИХ-ын Намрын ээлжит чуулган завсарласантай холбогдуулан орон нутагтаа 2023.02.03-ны өдрөөс эхлэн урд найман сумандаа ажиллалаа.

Тэгвэл өнөөдөр буюу /2023.02.05/ Замын-үүд, Эрдэнэ, Өргөн сумдын ард иргэдтэй уулзалт хийж, ард иргэд болон малчдад тулгамдаж буй асуудал, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцан, 2022 оны намрын чуулганаар баталсан хууль тогтоомж, 2023 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудын талаар мэдээлэл өгч, санал хүсэлтийг нь сонсон ажиллалаа.

Мөн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хамтаар удахгүй болох Сар шинийн баярыг тохиолдуулан 75-аас дээш насны ахмадуудтайгаа уулзаж, хүндэтгэл үзүүллээ.

ШИНЭ МЭДЭЭ