МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Чингэлтэй дүүргийн нэр бүхий иргэд Төрийн дээд одон медалиар энгэрээ мялаав
2023.02.13
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Чингэлтэй дүүргийн нэр бүхий иргэд Төрийн дээд одон медалиар энгэрээ мялаав

УИХ-ын гишүүн, Монгол улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Сар шинийн баярыг тохиолдуулан хөдөлмөр зүтгэлээ төр түмэндээ үнэлүүлсэн Чингэлтэй дүүргийн нэр бүхий иргэдэд Төрийн дээд шагнал одон, медалиудыг нь гардуулан өглөө.

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:

  1.  Жолооч Очирын Дорж;
  2.  Багш Шалхааны Батдэлгэр;
  3.  Багш  Доржпаламын Пүрэвхүү
  4.  Хуульч, эдийн засагч Баясгалангийн Оюунбилэг

АЛТАН ГАДАС ОДОНГООР:

  1. Жолооч Дэмбэрэлийн Баяраа;
  2. Нягтлан бодогч Сөлмөөгийн Хүрэлбаатар;
  3. Мэс заслын эмч Доржийн Лхагвасүрэн;
  4. Багш Гоёвоон Цэвэлмаа;
  5. Оёдолчин Доноровын Сарантуяа;
  6. Багш Дагвын Мандахбаяр;
  7. Бага ангийн багш Дэмбэрэлдоржийн Энхмаа

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:

  1. Сэтгүүлч Батчулууны Солонго;
  2. Бага ангийн багш Санжсүрэнгийн Уртнасан;
  3. Багш Ямаахүүгийн Саранчимэг;
  4. Багш Баасанжавын Норжмоо;
  5. Багш Үүдээгийн Саранцэцэг;
  6. Биеийн тамирын багш Б.Сумъяажав нарыг шагналаа.

Тэрээр Улс Монголынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, эрдэм мэдлэг, эзэмшсэн ур чадвар, уйгагүй дайчин хөдөлмөрөө зориулсан, зориулж яваа эрхэм Та бүхэндээ чин сэтгэлийн угаас талархал илэрхийлж, эрүүл энх, урт нас удаан жаргалтай явахыг хүсэн ерөөе" гэсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ