enkhamgalanb@parliament.mn
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
2025
2024
2023
2022
2021
2020
2019
2018
2017
2016
Жиргэх
2023.02.14
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Өндөр Алтайд минь мянган туульч “Жангар” тууль хайлла
Монгол угсаатан хаана байна, тэнд “Жангар”-ын тууль байдаг ажээ. Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, түүхч, зохиолч, ардын аман билэгзүйч Дэгээхүүгийн Сүрьяа гуай Говь-Алтай аймгийн нутгаас “Жангар” туулийн дөрвөн эх гар бичмэл олдсон, Алтайн нурууны 13 ноён оргилын нэг Бурхан буудай уул тус туульд дурдагддаг талаар тэмдэглэсэн нь угаас “Туульсын хаан Жангарын оюун санааны эх нутаг нь уулсын хаан Алтай” болохын сэжүүр гэлтэй. Монгол баатарлаг туулийг хайлахын өмнө Алтай, Хангай хоёроо хайлж, магтдаг. Алтай, Хангай хайлна гэдэг нь Алтайн эзэн, Хангайн эзнийг урьж дуудан, уул усны эзэд хуран чуулж алтай, хангай хөвчийн ан амьтан, араатан, жигүүртэн туульчийг тойрч, тэр айлд, тэр нутагт цэнгэлийг олж, мөн дээд огторгуйгаас газар лусын эзэдтэй харьцдаг хүчнүүд бүгд чуулаад тууль хайлах зөвшөөрлийг өгч байна гэсэн үг ажээ.
Мичид шүргэм Алтайд маань мянган Жангарч чуулж огторгуйн чинадаас эцэг өвгөдийнхөө дээд оюуны хурыг цагаан тэнгэрээр хөлөглөн буулгаж, хүндлэн дээдлэж, эх болсон газар дэлхийгээ аргадах зан үйлийг гүйцэтгэн амьд байгаль уул ус, лустай ярьж амьдралаа холбож, дэлхий ээжийгээ амьд хэмээн ухаж аргадах, баясгах зэргээр хүн лугаа адил хүндэтгэн харьцаж, дээдлэн ирсэн нүүдэлчдийн энэхүү гайхамшигт соёлыг хойч үедээ уламжлуулан өвлүүлэх, агуулга ач холбогдлыг нь таниулан мэдүүлэх, дэмжин дэлгэрүүлэх үйлсэд идэвхи санаачилгатай оролцох нь Монгол төрийн хийгээд монгол хүн бүрийн эрхэм үүрэг ажгуу.
Дэлхийд хосгүй монгол өв соёлынхоо охь манлай “Жангар” туулийг ийнхүү хайлах санаачилгыг гаргагч Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, уг ажлыг зохион байгуулж буй Монгол Улсын төрийн батламжит туульч, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын соёлын элч “Баян-Алтай” мэнгэт туулчийн удмын цуурч, хөөмийч, туульч Эрдэнэцогтын Баатаржав, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, бүжиг дэглээч, найруулагч Д.Баярбаатар, Д.Баатархүү тэргүүт мянган туульч, С.Цагаанбаатар даргатай Соёл урлагийн газар, Э.Отгонбаатар даргатай Ардын дуу, бүжгийн “Алтай” чуулга, Алтай ятгын “Чүрэ” чуулгын хамт олон, эрдэмтэн судлаачид, хөгжим, дууны багш нар хийгээд гар бие оролцсон бүх Алтайчуудад гүн талархаж, чин сэтгэлээс баярлаж байна.
ШИНЭ
МЭДЭЭ
Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ
2023.12.13
ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ АНХНЫ МОНГОЛЫН СОЁЛЫН ТӨВ БЭЭЖИН ХОТОД БАЙГУУЛАГДЖЭЭ
2023.12.11
Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой 2024 онд тохионо
2023.12.06
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой 2024 онд болно
2023.12.04
Б.Энх-Амгалан: 2-3 өвөлжөөтэй, түүнийгээ түрээслээд яваад байдаг сумын төвийнхөн байна
2023.11.24
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг
2023.11.22
УИХ-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын мэдээлэл сонсов
2023.11.22
ХЗБХ: УИХ-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын мэдээлэл сонсов
2023.11.21
Хүний эрхийн “дайсан” нь авлига, өмч, боловсролын тэгш бус байдал гэж дүгнэлээ
2023.11.10
Б.Энх-Амгалан: Хоёр тэрбум байсан зардал 10 тэрбум болгож байгаа нь иргэдэд чухал
2023.11.10
Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалт боллоо
2023.10.31
Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалт болло
2023.10.31
АБГББХ-ны дарга Б.Энх-Амгалан Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа
2023.10.26
Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
2023.10.25
Б.Энх-Амгалан: хүүхдийн эсрэг гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагыг чангаруулах хэрэгтэй
2023.10.20
Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Алексей Николаевич Евсиковыг хүлээн авч уулзлаа
2023.10.17
Б.Энх-Амгалан: Малыг эрүүлжүүлэхгүйгээр эдийн засгийн эргэлтэд оруулна гэж байхгүй!
2023.10.13
Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод ЭСЯ нээн ажиллуулах асуудлыг зөвшилцөн дэмжлээ
2023.10.10
Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод ЭСЯ нээн ажиллуулах асуудлыг зөвшилцөн дэмжлээ
2023.10.10
Б.Энх-Амгалан: Бодлогын хүү буурах уу
2023.10.05