МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Алтан төлийн эздэд шагнал гардууллаа
2023.02.20
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Алтан төлийн эздэд шагнал гардууллаа

МҮОНРТ, ХХААХҮЯ-наас хамтран шалгаруулдаг “Таван Эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн” шагналаар Дархан-Уул аймгаас энэ жил нийт 5 малчин тодорч шагналыг нь гардуулан өглөө.

Эрдэнэт мал сүргийнхээ тоо толгойг өсгөн үржүүлж, нутаг орондоо шинэ залуу малчин бэлтгэхэд анхаарсан, малынхаа ашиг шимийг нэмэгдүүлэн зах зээлд гаргаж, өрхийн үйлдвэрлэлээрээ бусдад үлгэр жишээ болохуйц ажилласан зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан 21 аймгаас “Алтан төл”-ийн эзнийг тодруулдаг уламжлалтай.

  • Алтан унаганы эзнээр Шарын гол сумын Санжинт багийн малчин Сүвээтелийн Мурат, Хабалханы Амангүл нар;
  • Алтан хурганы эзнээр Шарын гол сумын Санжинт багийн малчин Жамъяны Бямбажав, Мөнхөөгийн Тунгалаг нар;
  • Алтан тугалны эзнээр Хонгор сумын 2-р багийн малчин Алтайн Баттулга, Дорлигийн Долгор нар;
  • Алтан хурганы эзнээр Хонгор сумын 2-р багийн малчин Шимбэрүүний Эрдэнэдолгор, Янживийн Нямаа нар;
  • Алтан тугалны эзнээр Хонгор сумын 2-р баг Хүйтний голд өвөлжиж буй Хишигтогтохын Мөнх-ундрах, Халзаны Нарантуяа нар тус тус тодорч, шагналыг нь гардуулж өглөө.

ШИНЭ МЭДЭЭ