2023.02.21
Орон нутгийн хөгжил
Цэцэрлэг сумын Д.Очирхуяг Улсын аварга малчин боллоо
Таван эрдэнэ мал сүргийн тоо толгой, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний боловсруулалт, үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг Архангай аймгаас энэ жил Улсын аварга малчин 9 гэр бүл тодорлоо.
Энэ жилийн Улсын аваргын анхны шагналыг Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хужирт багийн нутаг Хануй хүрмийн хорхойтын дэнжид нутаглаж буй Дэмидийн Очирхуяг хүртлээ.
Д.Очирхуяг 1997 оноос хойш 26 жил мал маллаж, малаа сүргээ дөрвөн төрлөөр өсгөж, үүлдэр угсааг нь сайжруулах, ашиг шимийг нь нэмэгдүүлэх, чанаржуулах тал дээр голчлон анхаарч иржээ. Тэрбээр 2011 онд Монгол Улсын мянгат малчин, 2014 онд Архангай аймгийн сайн малчин, 2022 онд “Алтан төл”-ийн эзнээр тус тус шагнагдсан шилдэг малчин юм.
ШИНЭ МЭДЭЭ
Байнгын хорооны тогтоолыг дэмжин баталлаа
2023.03.21
Алтан төлийн эзэд шагналаа гардлаа
2023.02.22
Амжилтаа ахиулсаар Улсын аварга болжээ
2023.02.20