
Шагнал гардууллаа
Монгол Улсын аварга малчин хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Дэлгэрхаан багийн малчин Намжилын Мөнхбатын гэр бүлд шагналыг гардууллаа.
Н.Мөнхбат нь мал аж ахуйн салбарт 30 жил ажиллаж байгаа бөгөөд 2015 онд сумын Манлай малчин, 2018 онд аймгийн мянгат малчин, 2019 онд “Аймгийн аварга малчин”-аар тус тус шагнагдсан тэргүүний малчдын нэг юм. Тэрээр сүүлийн 3 жилд 703-1015 толгой мал тоолуулж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор Барга үүлдрийн хуц, Эрчим хар үүлдрийн ухна, Сэлэнгэ үүлдрийн бухаар сүрэг сэлбэснээр нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн байна. Мал сүргээ эрүүлжүүлэх ажилд идэвхтэй оролцон мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд малаа хугацаанд нь хамруулан “Эрүүл сүрэгтэн” болжээ.
Буянт мал сүргээ өсгөн үржүүлж, арвин их ашиг шимийг нь ард түмэндээ хүртээж, нутаг орныхоо нэрийг өндөрт өргөж буй “Улсын аварга малчин өрх”-өөр шагнагдсан Н.Мөнхбатын гэр бүлд эрүүл энх, сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.
АЛТАН ХУРГАНЫ ЭЗЭН”–Д ШАГНАЛЫГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ
Бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт арга ажиллагааг боловсронгуй болгож малын ашиг шимийн гарц, чанарыг нэмэгдүүлж, төл бүрийг хорогдолгүй бойжуулж, нийгэмд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Алтан төлийн эзэн”-ийг шалгаруулдаг уламжлалтай.
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Зуунмод багийн малчин Г.Төржаргал, эхнэр С.Мөнхчимэг нарт “Алтан хурганы эзэн"-ээр тодорсон тул шагналыг гардуулан өглөө. Г.Төржаргал нь 1998 оноос мал маллан “Мал аж ахуйн салбар”-т 25 жил тасралтгүй ажиллаж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах зорилгоор хонин сүргээ, “Цагаан Уул” үүлдрийн хээлтүүлэгч, адуун сүргээ “Тэс” үүлдрийн хээлтүүлэгчээр сайжруулан төлийг хорогдолгүй бойжуулан маллаж байгаа туршлагатай малчин юм.
.Монгол Улсын Ерөнхийлөгчөөс жил бүрийн сар шинийн баярын босгон дээр 100-аас дээш настай өндөр настнуудад хүндэтгэл үзүүлэн, гарын бэлэг илгээдэг уламжлалтай
Төрөлх нутаг Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын хамгийн өндөр настан Элбэгзаяагийн Сосорбарам гуайд Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжилж, гарын бэлгийг гардуулж, хүндэтгэл үзүүллээ.
Э.Сосорбарам гуай өдгөө 101 насыг зооглож ач гучаа тойруулан энх тунх сайхан амьдарч байна.
“АЛТАН УНАГАНЫ ЭЗЭН”–Д ШАГНАЛЫГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ