МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Алтай нутгаас төрсөн аваргууд шагналаа гардан авлаа
2023.02.28
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Алтай нутгаас төрсөн аваргууд шагналаа гардан авлаа

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тойрогтоо ажиллаж байна.

Уламжлалт таван хошуу мал сүргээ өсгөж, хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлэн Говь-Алтай аймгаас “Улсын Хошой аварга”, “Улсын аварга малчин”, "Алтан төлийн эзэн"-ээр тодорсон малчин өрхүүдийн шагналыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Эрдэнэбат, МҮОНРТ-ийн программын албаны дарга М.Эрдэнэбат, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Т.Сүхбаатар тэргүүтэй албаны хүмүүсийн хамт гардуулж байна.

Чандмань сумын Өлзийбулаг багийн малчин Цагаачийн Батбямбаагийн гэр бүлд “Улсын Хошой аварга малчин”, Өлзийт багийн малчин Чилхаагийн Довчингийн гэр бүлд “Улсын аварга малчны шагнал”-ыг хотонд нь гардуулж өглөө.


Улсын аварга малчин Довчингийн аав Б.Чилхаа нь “Монгол Улсын Хөдөлмөрийн баатар” бөгөөд малын үүлдэр угсааг сайжруулах, уламжлалт мал маллах арга ухааныг өвлөж залуу гэр бүлүүдэд үлгэр болж буй удам дамжсан малчин өрх билээ.

Чандмань сумаас 23 жилийн дараа Улсын Хошой аварга, 36 дахь Улсын аварга малчин төрж байна. Энэ жил чандмань суманд газрын гарц сайн, өнтэй сайхан өвөлжиж, хаваржаа сайхан болж байна.

ШИНЭ МЭДЭЭ