МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын уулзалт боллоо
2023.02.16
Улстөр

“Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын уулзалт боллоо

Улс төр, нийгэм, эдийн засагт тохиолдож буй суурь асуудлыг иргэдтэйгээ нээлттэй хэлэлцэж, зөвшилцөж тодорхойлох зорилготой “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд 2 өдрийн турш /2023.02.14-15/ зохион байгуулагдлаа.

Зөвлөлдөх санал асуулгад 21 аймаг, 9 дүүргийн 801 иргэн түүврийн аргаар сонгогдон оролцсон бөгөөд Дорноговь аймгаас сонгогдон ирсэн Алтанширээ, Замын-Үүд, Сайншанд сумдын 20 төлөөллийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар хүлээн авч уулзан, санал сэтгэгдлийг нь сонсож, амжилт хүслээ.

ШИНЭ МЭДЭЭ