МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Mongolia day" хөрөнгө оруулалтын форум зохион байгуулна
2023.03.06
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

"Mongolia day" хөрөнгө оруулалтын форум зохион байгуулна

"PDAC 2023" чуулган алба ёсны нээлтээ хийж, нээлтийн арга хэмжээндээ УУХҮ-ийн сайд болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Мөн чуулганы үеэр ажиллуулах Монгол Улсын ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТАЛБАЙ-гаа нээлээ. Энэ талбайгаараа дамжуулан бид ашигт малтмалын хэтийн төлөв, салбарын дэд бүтэц, хууль эрх зүйн орчны өөрчлөлт, цаашид баримтлах бодлогыг танилцуулах зэрэг хөрөнгө оруулагч нарт салбараа сурталчилахад чиглэсэн ажлууд хийх юм.

Шахуу хуваарьтай, олон чухал уулзалтууд болно. Тухайлбал, Канадын парламентын дарга, мөн улсын Байгалийн баялгийн сайд, БНЭУ-ын УУЯ-ны төлөөлөл, Рио-Тинто компанийн гүйцэтгэх захирал зэрэг албаны хүмүүстэй уулзаж, үдээс хойш MONGOLIA DAY хөрөнгө оруулалтын форумаа зохион байгуулна.

ШИНЭ МЭДЭЭ