МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Улаан бэрс" клуб тав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна
2023.03.06
Орон нутгийн хөгжил

"Улаан бэрс" клуб тав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Дархан-Уул аймгийн хүүхдүүдэд оюуны спорт шатрын анхан шатны мэдлэг олгох зорилгоор "УЛААН БЭРС" клубыг 2018 онд үүсгэн байгуулсан юм.

Тус клуб энэ жил 5 дахь жилдээ хичээллэж байгаа бөгөөд энэ хугацаанд 13 удаагийн сургалтаар 280 гаруй хүүхдүүд сургаж төгсгөөд байна. 14 дэхь удаагийн сургалт Дархан сумын 4-р сургууль дээр 20 хүүхдийг хамруулж шатрын анхан шатны мэдлэг олгохоор зохион байгуулж байгаатай Б.Баттөмөр гишүүн  үзэж танилцлаа.

Шатрын спорт нь хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх, шийдэл гаргах, сонголт хийх, хүлээцтэй, зөв шийдвэр гаргах, чөлөөтэй сэтгэх чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зэрэг олон давуу талтай. Шатрын спортын 1-р зэргийн тамирчин, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Монгол Улсын зөвлөх багш А. Ажигцэрэн багш дасгалжуулж ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ