51261333
munkhbaatar@parliament.mn
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
2025
2024
2023
2022
2021
2020
2019
2018
2017
2016
Жиргэх
2023.03.06
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
“Хөх сувд-2023” мөсний баярт 20,000 гаруй гадаад, дотоодын жуулчид оролцлоо
Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хөх сувд-2023” мөсний баяр гуравдугаар сарын 2-4-ний өдрүүдэд боллоо. Энэ жилийн мөсний баярыг “Ногоон дэлхийгээ хайрлая” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд 20000 гаруй гадаад, дотоодын жуулчид оролцлоо.
”Хөх сувд” мөсний баярыг тэртээ 2000 онд анх нутгийн иргэдийн санаачлага, оролцоотойгоор цомхон хүрээнд тэмдэглэж эхэлсэн бол эдүгээ 23 дахь жилдээ өргөн дэлгэр зохион байгуулж, өвлийн аялал жуулчлалын улсын хэмжээний томоохон эвент арга хэмжээ болон өргөжин хөгжжээ.
Хөвсгөл нуурын ус цэвэр тунгалгаараа дэлхийд гуравдугаарт, нуурын мандлын талбайн хэмжээгээрээ Азид аравдугаарт ордог бөгөөд манай улсын цэнгэг усны 74.6 хувь, дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг хоёр сая жилийн настай, нэн эртний нууруудын нэг билээ. Хөвсгөл нуурын сав газар нь ховор ан амьтан, жигүүртэн шувууд, ургамлаар баялаг, байгалийн өвөрмөц тогтоцтой нутаг учраас түүнийг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, судалгаа шинжилгээ явуулахад зориулж 1992 онд улсын тусгай хамгаалалтад авсан байдаг.
Одоогоос нэг жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган” зохион байгуулагдаж, нуурын экосистемийг хамгаалах, бохирдол, доройтлыг бууруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар хэлэлцэн зөвлөмж гаргасан бол 2022 оны зургаадугаар сард Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-гийн Дэлхийн шим мандлын сүлжээнд бүртгэсэн нь Хөвсгөлчүүд төдийгүй Монголчууд бидний нэгэн том бахархал болсон билээ.
ШИНЭ
МЭДЭЭ
“Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 75 жилийн ойд зориулсан Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо
2023.12.09
Хүний эрх, эрх чөлөөг хангаж хамгаалах бодлого, хэрэгжилт тасралтгүй үргэлжилж байх ёстой
2023.12.08
Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуулгын хариу сонслоо
2023.12.08
УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар ОХУ-ын Москва мужийн Элэг судлалын институцийн дарга Павел Олегович Богомоловыг хүлээн авч уулзлаа
2023.12.07
БИЗНЕС ХӨГЖЛИЙН ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2023.12.04
Л.Мөнхбаатар: Шүүх байгуулахдаа иргэдэд ойр, чирэгдэлгүй, хүртээмжтэй байх гэсэн үндсэн зарчмыг баримтлах хэрэгтэй!
2023.12.01
"Шинэ хөдөө" төсөл үргэлжлэн хэрэгжинэ
2023.11.20
Л.Мөнхбаатар: Хууль зүйн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс нэр дэвшиж байна
2023.11.16
Хөвсгөл аймагт 447,6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 90 төсөл арга хэмжээ хэрэгжинэ
2023.11.13
Хүний эрхийн “дайсан” нь авлига, өмч, боловсролын тэгш бус байдал гэж дүгнэлээ
2023.11.10
Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа
2023.11.05
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ТӨВИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2023.10.27
Л.Мөнхбаатар: Цагдан хорих, баривчлах ажлыг хэрэгжүүлэх дагнасан, мэргэшсэн шүүхтэй болох боломжтой юу?
2023.10.26
Шведийн Хаант Улсын Риксдагийн тэргүүн дэд дарга Кеннет Г.Форшлундтай уулзлаа
2023.10.23
УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар нарын гишүүд Шведийн Хаант Улсын Риксдагт (парламент) албан ёсны айлчлал хийж байна
2023.10.20
Орон нутагт тулгамдаж буй асуудлаар санал солилцож холбогдох арга хэмжээг авахаар боллоо
2023.10.06
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар тойрогтоо ажиллалаа
2023.10.04
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХӨВСГӨЛ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
2023.09.29
Монгол Улс, ОХУ-ын парламентын хамтарсан Комиссын анхдугаар хуралдаан боллоо
2023.09.26
ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин манай улсад хүрэлцэн ирлээ
2023.09.23