Залуучууд боловсролын чанарыг сайжруулахыг шаардаж байна
2023.03.06
Орон нутгийн хөгжил

Залуучууд боловсролын чанарыг сайжруулахыг шаардаж байна

УИХ-ын гишүүн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 19, 23, 27, 39, дугаар хороодын иргэдтэй уулзаж, Засгийн газрын бодлого шийдвэр, шинээр батлуулсан болон өргөн барьсан хуулиуд тэр дундаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцууллаа.

Иргэд Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлуудыг дэмжихийн сацуу алдаа дутагдалтай талуудыг ч хэлж байна. Мөн дахин төлөвлөлтийн асуудал, нийтийн тээвэр, автобусны буудлын тоог олшруулах, зарим газарт худаг нэмэх боломж бий эсэх зэрэг аж ахуйн шинж чанартай зүйлүүдийг ч хэллээ. Иргэдийн санал хүсэлтийг холбогдох байгууллагуудад уламжилж, шийдвэрлүүлэхэд анхаарна. Ташрамд дуулгахад ГССҮТ-ийн уулзвараас Содон хорооллын уулзвар хүртэл 6 эгнээ бүхий 3.4 км автозамын ажлын газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна.

Өнөр хорооллын арын дэнжийн хороод буюу 31, 43 дугаар хороодын иргэдтэй хийлээ. Иргэд нэг үеэ бодвол зам харгуй гэрэлтүүлэг сайжирсанд талархалтай хандаж байна.

Харин цаашид өнөр хороолол ЕБС ихтэй тул арын зам дагуу гүүрэн гарц хийх шаардлага бийг онцолж байна.Өнөөдөр Өнөр бүсийн 17, 30-р хорооны иргэдтэй уулзалт хийлээ. Нүүрсний хулгай, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцож, учирсан хохирлыг төлж барагдуулах шаардлагатайг иргэд хэлж байна. Засгийн газар энэ чиглэлд маш эрчимтэй ажиллаж байгаа. Цаашид ч авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүст хатуу хариуцлага тооцож, хураасан хөрөнгийг улсын орлого болгох ажил үргэлжилнэ. Түүнчлэн оюутолгой төслийн гүнийн уурхайн төслөөс Монгол Улсад ирэх өгөөж, цахим шилжилт зэрэг олон мэдээллийг иргэдтэй солилцлоо. Мэдээж урин дулаан цаг ирж буй учраас дүүрэг орон нутагт хийгдэж буй тохижилт бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх шаардлагатайг иргэд маань захиж байна.

Түүнчэн, Сонгинохайрхан дүүргийнхээ иргэдтэй уулзах үеэр ахмадууд

  • -Тэтгэвэр тогтоох жилийн тоог тав болгох
  • -Хөнгөлөлттэй эмийн нэр төрлийг олшруулах шаардлага байгааг өолон хэлж байна.

Харин залуус

  • -Боловсролын чанарыг сайжруулах
  • -Орчны эрүүл, аюулгүй байдлыг хангах тухай асуудал хөндөж байв.

Уулзалт17, 30, 31, 43-р хороонд үргэлжиллээ. УИХ болон Засгийн газрын гишүүний хувиар тойрог харгалзахгүйгээр Сонгинохайрхан дүүргийнхээ иргэдтэй уулзах уулзалтаа 12-16 дугаар хорооноос эхлүүлж байна. Цаг үеийн асуудал, Засгийн газраас өдгөө хэрэгжүүлж байгаа ажил, цаашид баримтлах бодлогыг иргэдэд танилцуулж, санал бодлыг нь сонслоо. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүст ялыг ялгаваргүй ногдуулах, хураагдсан хөрөнгийг төсөвт төвлөрүүлэх биш нэн шаардлагатай бүтээн байгуулалт, арга хэмжээнд зарцуулах, том төсөл хөтөлбөрүүдийг яаралтай эхлүүлэх, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг иргэд хөндөж байна.

ШИНЭ МЭДЭЭ