МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дэлгэрхаан суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 10 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна
2023.03.02
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Дэлгэрхаан суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 10 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна

“Эргэх холбоо-63” иргэдээ сонсох уулзалт хөтөлбөр үргэлжилж байна. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Дэлгэрхаан сумын иргэдийн төлөөлөл 90 шахам хүнтэй уулзаж, тэднийг сонслоо.

Сумын иргэд хүн ам, мал өсөж байгаа учир аймаг дундын Хэрлэнбаян-Улааны отрын бүс нутгийг чөлөөлөх асуудлаар тойргийн гишүүд хэрхэн ажиллаж байгаа талаар, Цагаатгалын тухай хууль, төрийн хэмнэлт, төсөв, эхийн алдар одонгийн журамтай холбоотой тодруулга хийв.

2020 оны 9-р сард УИХ-ын гишүүд Хэнтий аймгийнхаа бүх сум сууринд ажиллаж, Хэнтий аймгийг 2021-2024 онд хөгжүүлэх саналыг иргэдээрээ эрэмбэлүүлэн авахад тус сумаас 7 санал эрэмбэлэн өгсөн бөгөөд Аварга тосон, Бүрд нуурыг сэргээх, сумын сургуулийн дотуур байр, Дэлгэрхаан Жаргалтхаан сумын хатуу хучилттай авто замын зураг төсөл, сумын төвийн инженерийн шугам сүлжээ, Эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмжийн асуудлыг шат дараатай төсөвт тусгаж шийдвэрлэгдэж буйг хэллээ.

2023 оны улсын төсөвт шинэ ажил тусгаагүй ч өмнө нь эхлүүлсэн ажлаа дуусгах санхүүжилтийг тусгасан.

Иймдээ ч энэ онд түүхэн аялал жуулчлалд чухал ач холбогдолтой “Монголын нууц товчоо” цогцолбор ашиглалтад орох юм.

Мөн сумын усан хангамж, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж, “Монголын нууц товчоо” цогцолборын интерьер, гадна тохижилт, гадна цахилгаан хангамжид 10 кВ-ын агаарын шугам, 10/04 кВ-ын хүчдэлвэй 250 КВа-ын чадалтай дэд станц, 100 ортой ЕБС-ийн дотуур байрны барилга, Аварга тосон, Бүрд нууруудыг сэргээх, ХХҮГ-ын ахмадын сувиллын өргөтгөлийн ажил зэрэг улсын төсвийн нийт 10 шахам тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.

ШИНЭ МЭДЭЭ