НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРЭГ

Гэр бүлийн номын санг засаж, тохижуулна
2023.03.07
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Гэр бүлийн номын санг засаж, тохижуулна

Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Сэмжидмаа дүүргийн Гэр бүл ёслолын ордны үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр 2023 оны дүүргийн төсөвт эмэгтэйчүүдийн зөвлөлийн саналаар суулгасан 4 ажлын нэг болох гэр бүлийн номын санг засаж, тохижуулах ажлаа эхлүүлсэн юм.

Түүнчлэн тус байгууллагын дарга Д.Отгонцагаантай танилцан хүүхдүүд, ээжүүд, аавууд, эмээ өвөө нарт ямар байдлаар номын орчинг бүрдүүлэх талаар болон цаашид хийх ажлаа төлөвлөж, санал бодлоо солилцлоо.

ШИНЭ МЭДЭЭ