Энэ оны эхний хоёр сард манай улс 42 мянган жуулчин хүлээн авчээ
2023.03.09
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Энэ оны эхний хоёр сард манай улс 42 мянган жуулчин хүлээн авчээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 7-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Монголд зочлох жил”-ийн бэлтгэл ажлын явцын танилцуулгыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хийлээ.
Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, гадаадын жуулчдыг хүлээн авах бэлтгэл ажлыг эрчимжүүлж, аялал жуулчлалын салбарыг хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон эдийн засгийн өсөлтийг хангах зорилт тавьсан.
Энэ оны эхний хоёр сард манай улсад ОХУ, БНСУ, БНХАУ-аас 43,311 жуулчин зочлон иржээ.

ШИНЭ МЭДЭЭ