Агваш Арлын орчимд хуримтлагдсан малын сэг зэм, хог хаягдлыг цэвэрлэв
2023.03.09
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Агваш Арлын орчимд хуримтлагдсан малын сэг зэм, хог хаягдлыг цэвэрлэв

Хар-Ус нуурын БЦГ-т хамаарагдах Монгол орны хамгийн том арал Агваш арлын орчимд хуримтлагдаад байсан сэг зэм, хог хаягдлыг цэвэрлэх ажлыг санаачлан хэрэгжүүлсэн Агваш багийн нийт ард иргэддээ болон санхүү, техник тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж, хоол цайгаар үйлчилсэн, цэвэрлэгээний ажилд гар бие оролцсон иргэддээ баярлалаа.

Тэд 23 машин буюу 70 тонн хог хаягдлыг сумын төвлөрсөн хогийн цэгт буулгасан байна.

Дээрх ажилд Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалтай газар нутгийн хамгаалалтын захиргааг төлөөлж Агваш багийн хэсэг хариуцсан байгаль хамгаалагч Л.Бэлэгдэмбэрэл хамтран ажилласан болно.

Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 04 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг цогцолборт газрын хэмжээнд хангуулан ажиллахаар зорилт тавин ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ