Австрали-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Таня Лоуренстой уулзлаа
2023.03.10
Гадаад харилцаа

Австрали-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Таня Лоуренстой уулзлаа

Австралийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Таня Лоуренсыг Австрали, Монголын парламентын найрамдлын бүлгийн даргаар сонгогдсонд баяр хүргэлээ.

Мөн цаашид хоёр улсын найрсаг харилцааг хууль тогтоох байгууллагуудын шугамаар өргөжүүлэн хөгжүүлэх, найрамдлын бүлгүүдийн харилцан айлчлалыг зохион байгуулах, хоёр улсын иргэд хоорондын харилцааг бэхжүүлэх, энэ хүрээнд боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.

Төлөөлөгчдийн танхимын гишүүн Таня Лоуренс Австрали-Монголын парламентын найрамдлын бүлгийн даргын хувиар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

ШИНЭ МЭДЭЭ