
Иргэдэд нийгмийн хамгаалал, тэтгэвэр тэтгэмж, цалин хөлс, урамшууллын талаар мэдээлэл өглөө
УИХ-ын гишүүн УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар тойрогтоо ажиллаж байгаа билээ. Тэрээр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэдтэй уулзаж, Улсын Их Хурлын намрын чуулганаар хэлэлцсэн асуудал, батлагдсан хууль тогтоомж, Хөвсгөл аймагт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
Жаргалант сумын иргэдийн зүгээс “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн гурвалсан үйлчилгээг нэвтрүүлэх, Соёлын төвийг хөгжим хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах, Ерөнхий боловсролын сургуульд автомашин шаардлагатай байгаа зэрэг саналуудыг тавьсан юм. Мөн хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгох, эрүүл мэндийн салбарын ажилчдын бичиг цаасны ажил их, үүнийг хэрхэн хөнгөвчилж болох зэрэг асуудлуудаар ярилцлаа. Тус суманд 5 чиглэлээр УНТЭ-ийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нар үзлэг оношилгоо хийж, давхардсан тоогоор 300 гаруй иргэнд явуулын эрт илрүүлэг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүллээ.
Жаргалант сумын Цагаан бургас, Хөгжил багт 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Юнителийн сүлжээ, сумын төвийн зүүн талын Овоот толгойд 80 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сүлжээний өргөтгөлийн ажлууд тус тус хийгдээд байна.
АЛДАР СУУТНЫ ӨЛГИЙ НУТАГ ГАЛТ СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
Хөвсгөл аймгийн Галт сумын иргэдтэй уулзаж, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомж, Засгийн газраас баримталж байгаа бодлого, тойрогтоо хийж, хэрэгжүүлж буй ажлаа тайлагналаа. Галт суманд олон асуудал тулгамдаж байгааг сумын удирдлагууд болон нутгийн иргэдийн зүгээс хэлж байлаа. Эдгээр асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааг илэн далангүй ярилцаж, нэн тэргүүнд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхээр боллоо.
Түүнчлэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны газрын дарга Б.Ундрал иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, нийгмийн хамгаалал, тэтгэвэр тэтгэмж, цалин хөлс, урамшууллын талаар мэдээлэл өглөө. Тус суманд 5 чиглэлээр УНТЭ-ийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нар үзлэг оношилгоо хийж, давхардсан тоогоор 350 иргэнд явуулын эрт илрүүлэг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүллээ. Уулзалтын төгсгөлд гар бөмбөг, шагайн харвааны багийн тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчид болон салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдэд Төрийн болон Засгийн газрын шагналыг гардуулан өглөө.
ШИНЭ-ИДЭР СУМАНД АЖИЛЛАЛАА