2023.03.15
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт
БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 15-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
- Төрийн албаны тухай хуулийн дагуу Төмөр-Очирын Ням-Очирыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Боловсролын ерөнхий газрын даргаар томиллоо.
- Салбарын сайдаас ирсэн саналын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
- Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын хүн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны журам”, “Хүн, хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээний жагсаалт”, “Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтын загвар”-ыг баталлаа.