БЗД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн X хуралдаан боллоо
2023.03.16
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

БЗД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн X хуралдаан боллоо

Баянзүрх дүүргийн иргэдийн саналаар сонгогдсон Төлөөлөгчдийн дунд улирал бүр 1 удаа болдог дүүргийн ИТХ-ын ээлжит Х хуралдаан боллоо.

Энэ удаагийн хурлаар

  • Төрийн дээд шагналд уламжлах тухай
  • Эхийн алдар нэг, хоёрдугаар зэргийн одонд уламжлах тухай
  • Дүүргийн Засаг даргын 2022 оны үйл ажиллагаа, Хурлын шийдвэрийн хэрэгжилтийн тайлан танилцуулах тухай
  • Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12/36 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах санал уламжлах тухай
  • Хороодын хэсгийн хуваарийг шинэчлэн батлах тухай
  • Орон нутгийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах тухай
  • Хурлын Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
  • Хурлын Ажлын албаны бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай
  • Хурлын даргын 2022 оны тайлан танилцуулах тухай
  • Хөтөлбөр батлах тухай
  • Нөхөн сонгууль зарлах тухай асуудлуудыг хэлэлцлээ.

ШИНЭ МЭДЭЭ