МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.03.17
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

105 дугаар сургууль биеийн тамирын шинэ заалтай боллоо

Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдын ая тухтай орчинд боловсрол эзэмших, хөгжих боломж нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуульд биеийн тамирын шинэ заал барьж, ашиглалтад  орууллаа.

  Энэхүү заалны нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай болон 105 дугаар сургуулийн удирдлага, багш сурагчид оролцсон юм.

  Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд байрлах 105-р сургууль нь 2700 гаруй сурагчтай бөгөөд шинээр ашиглалтад орсон энэ зааланд тус сургуулийн 1000 гаруй сурагч спортоор хичээллэх, бэлтгэл сургуулилалт хийх, дугуйлан, сургалтад хамрагдах боломжтой боллоо.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн: Хотын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр өнгөрсөн онд  улсын төсвөөс 100  орчим тэрбум, нийслэлийн төсвөөс 140 орчим тэрбум төгрөгийг гаргаад сургууль, цэцэрлэгийн барилга,  өргөтгөл, биеийн тамирын заал байгуулахад зарцуулсан. Баянхошуу бүсийн тухайд сургуулийн хүртээмж боломжийн. Гэхдээ 105 дугаар сургууль гурван хорооны хүүхдүүд сурдаг, олон сурагчтай ч  биеийн тамирын ганцхан заалтай байсан. Тэгэхээр хүүхдүүд спортоор хичээллэх, дугуйлан секцэнд хамрагдах, бэлтгэл сургуулилалт хийх боломж бүрдүүлэхийн тулд шинэ заалыг байгуулсан.

ШИНЭ МЭДЭЭ