Ерөнхий сайд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, эрдэмтэн багш нартай уулзаж байна
2023.03.20
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Ерөнхий сайд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, эрдэмтэн багш нартай уулзаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, эрдэмтэн багш нартай хийж байна.  

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг төрөлх сургуульдаа хүрэлцэн ирж, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг танилцуулан, төрийн бодлогод хуульч, судлаачдын саналыг сонсож байгаад багш нар талархлаа илэрхийллээ.

Тэд судалгааны ажилд зориулсан төсвийг нэмэгдүүлэх, сургуулийн төсөв, төлбөрийн менежментийг шинэчлэх, судалгааны их сургуулийг хөгжүүлэх, Хууль зүйн сургуулийн байрны асуудал, эрүүгийн эрх зүйн салбарын хөгжил, суурь судалгаанд анхаарах, ШӨХТГ газрын ажлыг эрчимжүүлэх замаар өргөн хэрэглээний барааны үнийг тогтворжуулах, Сүм, хийдийн харилцааны тухай хуулийг яаралтай горимоор цэгцлэх шаардлагатай зэрэг санал дэвшүүлээд, авлига, албан тушаалын гэмт хэргийг таслан зогсоох, далд эдийн засгийг ил тод болгох, шударга ёсны төлөөх тэмцлийг нь бүх талаар дэмжинэ гэв.

Засгийн газрын бодлого ба хуульч эрдэмтдийн оролцоо, хууль зүйн салбарт хийгдэж буй ажлуудын талаар ярилцах юм. Энэ хүрээнд "Алсын хараа-2050", "Шинэ сэргэлтийн бодлого",  авлигатай тэмцэх "5Ш" ажиллагаа зэрэг хөтөлбөр, арга хэмжээний талаар  ярилцаж, хуульч, багш нарын саналыг сонсоно.

ШИНЭ МЭДЭЭ