НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРЭГ

Багшийн чадвар бэхжүүлэх аяллын тэтгэлэгт уралдааны шилдэг багш нар шалгарлаа
2023.03.21
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Багшийн чадвар бэхжүүлэх аяллын тэтгэлэгт уралдааны шилдэг багш нар шалгарлаа

Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Сэмжидмаагийн зүгээс санаачлан “Jump” Солонгос хэлний сургалтын төв, БНСУ-ын "Ханбад" их сургуультай хамтран “Багшийн чадвар бэхжүүлэх аяллын тэтгэлэгт уралдаан”-ыг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

БНСУ-ын боловсролын инноваци, сургалтын арга зүй, шилдэг туршлагаас суралцах энэхүү уралдааны I шатанд дүүргийн  200 гаруй багш бүтээлээ ирүүлж, II шатанд 30 багш шалгарсан юм.

Хоёрдугаар шатанд үлдсэн 30 багш илтгэлээр өрсөлдсөн. Илтгэлийн уралдаан ажил хэрэгч, өрсөлдөөнтэй, шинэ санал санаачилга дүүрэн болсон. Ингээд 15 багш шилдгээр шалгарч, тэтгэлэгт аяллын батламжаа гардаж авлаа.

БНСУ-ын Сэжүн хотын Гоц ухаантны сургуульд туршлага судлах хөтөлбөрт хамрагдах шилдэг 5 багш

  1. Ц.Сумьяагарав /113 дугаар сургууль/
  2. С.Ариунгэрэл  /Эрдмийн өргөө цогцолбор сургууль/
  3. Д.Өлзийхүү /28 дугаар сургууль/
  4. А.Номин-Эрдэнэ  /Шинэ эхлэл сургууль/
  5. М.Хандмаа    /141 дүгээр сургууль/

БНСУ-ын Ханбад их сургуультай танилцах аялалд хамрагдах “шилдэг 10 багш”

  1. Э.Даваадулам /19 дүгээр сургууль/
  2. С.Жавхлантөгс /20 дугаар сургууль/
  3. А.Баярмаа  /57 дугаар цэцэрлэг/
  4. С.Минжин   /40 дүгээр сургууль/
  5. М.Раднаашайрий  /97 дугаар цэцэрлэг/
  6. С.Ганцэцэг    /146 дугаар цэцэрлэг/
  7. Л.Болортуяа   /19 дүгээр сургууль/
  8. О.Бадамханд  /Оюуны ундраа цогцолбор сургууль/
  9. Г.Нарангэрэл /95 дугаар цэцэрлэг/
  10. О.Үвдэл      /51 дүгээр сургууль/

ШИНЭ МЭДЭЭ