2023.03.23

Б.Энхбаяр: УИХ-ын төрийн өмчийн компани байгуулахгүй байх бодлоготой хэрхэн нийцэж байна вэ

УИХ-ын хаврын чуулганы /2023,03,23/-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Мал аж ахуйг дэмжих сан гэж байсан. Муу нэрийг нь өөрчилж цэвэрлээд хөдөө аж ахуйг дэмжих сан болгосон. Одоо энэ хуулиар уг санг хөдөө аж ахуйн корпарац төрийн өмчит компани болгох юм байна. Компани дотроо паблик биш ХХК болгоно. Гол зорилго нь ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах аж. Хууль санаачлагч буюу Засгийн газраас 2,3 асуулт асууя.

УИХ-ын Д.Цогтбаатар нарын гишүүд төрийн өмчийн компанийг нэгээр ч нэмэхгүй байх хуулийн тогтоолын төслийг санаачлаад, үүнийг УИХ-ын намрын чуулганы төгсгөлд хэлэлцэх эсэхийг нь шийдсэн. УИХ төрийн өмчийн компаниудыг нэмэхгүй байх эсэргээрээ олон нийтийн болгож хяналтал оруулах, татан буулгах бодлогыг баримталж, үүний төлөө буй. Энэ бодлоготой хэр нийцэж байгаа вэ?

Яамд аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг явдал 30 жилд худлаа үлгэр, мөнгө угаалт, авлигал болж дууссан гэдэг нь нэн тодорхой болж буй. Өнгөрсөн парламентын үеэр тариалан эрхлэлтийг дэмжих сан гэж байсан. Түүний тал хувийг Хөдөлмөрийн баатар 14 компаниараа дамжуулаад хүртсэн гэх асуудлыг Ч.Хүрэлбаатар сайд ярьж байсан. Эцэст нь шалгалтын дүнгээ гаргаагүй болно. Ил болгоогүй. Тухайн үед уг асуудлыг Сангийн яам шалгаж, Засгийн газарт танилцуулсан юм шиг байна лээ. энэ асуудал юу болсон бэ?

Ноос ноолуур, гурил, газар тариалангийн хөтөлбөрүүд бүгд эрх мэдэлд ойр хүмүүсийн хамаарал бүхий компаниудад хөнгөлөгддөг, давуу байдал олгодог нь нэн тодорхой болж байгаа. Ер нь дэмжих гэдэг үгэнд итгэлтгүй болчихсон. Засгийн газрын бүх хөтөлбөрүүд дэмжих гэдэг гоё үгтэй. Энэ сангууд бүгд дэмжих гэсэн гоё үгтэй. Үүний цаана дандаа сайхан сэтгэлийн үзүүрт шар тос биш атга хар зүйл байдаг нь тодорхой болоод байгаа шүү дээ.

Зүсийг нь хувиргаад баланс цэвэрлэх гээд байна уу? төрийн өмчит компани гэхээр баланс 0-ээс эхлэх гээд байна. Ер нь яг ямар учиртай зүйл болох гээд байна вэ? Хөгжлийн банкны сонсгол дээр Х.Баттулга ерөнхийлөгчийг байхад 2014 онд хэрэгжүүлсэн хөдөө аж ахуйн 260 тэрбум төгрөгийг Голомт банкаар дамжуулаад зээлсэн. Сайдых нь тушаалаас өөр нэг ч материалгүй гэж гарч ирсэн.

Түүний асуултад ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ