МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Одонтуяа: Энэ засгийн газар үнэт зүйлээ маш буруу эрэмбэлсэн, хүний хөгжил тэргүүнд байх ёстой
2023.03.23
Улстөр

С.Одонтуяа: Энэ засгийн газар үнэт зүйлээ маш буруу эрэмбэлсэн, хүний хөгжил тэргүүнд байх ёстой

УИХ-ын ээлжит /2023,03,23/-ны өдрийн чуулганаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2022 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг сонслоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа хүний хөгжилд анхаарлаа хандуулахгүй ажиллаж буй өнөөдрийн Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж нийгэмд тулгамдаж буй олон чухал асуудлыг хөндөж саналаа илэрхийллээ.

Миний хувьд сүүлийн үед ямар нийгэмд амьдарч байгаагаа ойлгохгүй байна. Социалист нийгэм гэхээр биш, Капиталист нийгэм гэхээр бүүр биш, Хүнлэг, ардчилсан нийгэм гээд аргалж байна. Энэ засгийн газар зоригтой реформ яагаад хийхгүй байна вэ. Эдийн засаг өссөн гэж байгаа ч валютаар бодохоор өссөн зүйл алга, бахь байдгаараа байна. Нөгөө 10 тэрбум доллар дээрээ сүүлийн 10 жил боллоо. Эдийн засгийн өсөлт айл өрхийн хаалгаар орж чадахгүй бол ямар ч ашиггүй. Өнөөдөр байдал маш хүнд  бий. Мах, гурил,, бүх зүйлийн үнэ өссөн. УИХ-дээр татвар хөнгөлөхөөр юмны үнийг барина гэсэн өнөөдөр тийм зүйл алга, өссөөр л байна. 

Нэг гараараа тэтгэвэр нэмээд нөгөө гараараа инфляц нэмээд байна. 

Юмны үнийн өсөлтөд ард түмэн туйлдлаа. ҮСГ-ын мэдээгээр хүн амын 42,2 хувь ядуу бөгөөд ядууралд орох магадлалтай гэсэн байна. Эмэгтэйчүүдийн ажил эрхлэх байдал буурчээ.  Дэлхий нийт хөгжлөө хүний хөгжлөөр тооцоолж байгаа. Иргэд нь ажилтай орлоготой, боловсролтой, эрүүл байна уу гэдгээс шалтгаалдаг. Гэтэл манай улс хүний хөгжилд хөрөнгө гаргахгүй байна. Зүрх судасны өвчний нас баралтаар манай улс тэргүүлж байгаа ч ганц ч эмнэлэг бариагүй.

Хавдар, амиа хорлолтоор манай улс тэргүүлсээр. Ийм байхад яагаад монгол хүнийхээ төлөө юм хийхгүй байгаа юм бэ. Үнэт зүйлийнхээ эрэмбийг маш буруу эрэмбэлсэн байна, энэ засгийн газар. 

ҮАБЗ-ийн 23 шалгуур үзүүлэлтээс 23 нь огт биелэгдээгүй 2 нь биелэгдэх шатандаа гэж байна. Улс орны аюулгүй байдал нь ард иргэд нь эрүүл , хүнсний аюулгүй байдал сайн байх ёстой гэтэл бүгд алдагдсан. Хамаг залуучууд нь гадагшаа гараад явчихлаа, бизнес хийх хүсэл сонирхлыг нь үгүй хийчихсэн. Хүний хөгжлийн асуудлыг арагш нь тавиад барилга, байшин цемент ярьдаг. Одоо Дарханы замын асуудал ярихаа боль. Н.Батбаярыг  Эдийн засгийн сайд байхад БГД-ийн түгжрэлийг бууруулахын тулд хоёрхон жилийн дотор 11 уулзварыг өөрчилсөн.Зүгээр л авлигач, хулгайч нар нь мөнгө идээд улс орон хөгждөггүй юм.

Утаагүй түлшээ болих хэрэгтэй. Ард түмнээ хордуулаад дууслаа. Орон сууцжуулах сайхан сайхан төсөл олон бий, үүнийг хэрэгжүүлээч ээ. 

Одоо айлын нүхэн жорлонг цэгцэлнэ гэж ярьж байна, хэддүгээр зуунд ажиллаж, амьдраад байна. Гаднах амбаарын өөрчлөхөөр хөрс цэвэршихгүй, мөнгө угаадаг энэ заваан ажлаа зогсоо.

ШИНЭ МЭДЭЭ