"Шинэ сэргэлтийн бодлого” сургалт боллоо
2023.03.24
Орон нутгийн хөгжил

"Шинэ сэргэлтийн бодлого” сургалт боллоо

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний үе шат "Шинэ сэргэлтийн бодлого” сургалт дундговь аймагт зохион байгуулагдлаа.

УИХ-ын гишүүн Монгол Улсын Засгийн газраас санаачлан, Дундговь аймагт зохион байгуулж буй “Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний үе шат шинэ сэргэлтийн бодлого” сургалт, арга хэмжээнд оролцож Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын хувиар үг хэлж, сургалтад оролцогчдод амжилт хүслээ.

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо нь Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэгдэн, батлагдсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Шинэ сэргэлтийн бодлогын баримт бичгийг тус тус баталж, эдгээр бодлогын баримт бичгийн хүрээнд эдийн засгийн бие даасан байдлыг бэхжүүлэх, коронавируст халдварт цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж ажлын байрыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдээ дэмжих замаар хүн бүрт, өрх бүрт хүртээмжтэй өсөлтийг хангах, нэмүү өртөг шингэсэн экспортыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, хууль, эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд Дундговь аймгийн удирдлагууд, албан хаагчдад хандан Хот хөдөөгийн сэргэлт болон Ногоон хөгжлийн сэргэлтийг онцгойлон анхаарахыг хүслээ.

  • 1. Хот хөдөөгийн сэргэлтийн бодлогод тусгасны дагуу аймгийн төвүүдийг бие даасан хот болгон хөгжүүлж, орон нутаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэх санхүү, эдийн засгийн боломжийг бүрдүүлэх, эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн бодлогод тулгуурлан мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой өсөлтийг дэмжиж, хүнсний дотоодын хэрэгцээг ханган, экспортын хувь хэмжээг нэмэгдүүлэх зорилтуудыг хангах үүднээс хөдөө аж ахуйг байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадвартай, дэлхий нийтийн болон ирээдүйн нийгмийн хөгжлийн чиг хандлага, хэрэгцээ, шаардлагад нийцсэн хариуцлагатай, аюулгүй байдлын баталгаажуулалт хийгдсэн, бүтээмж өндөр, тогтвортой хүртээмжтэй үйлдвэрлэл бүхий Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх салбар болгох үүднээс хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Ингэхдээ орон нутгийн байгаль цаг уур, газар зүйн байршил, нийгэм эдийн засгийн онцлогт тохирсон бүсчилсэн хөгжлийг дэмжих, эдийн засгийн өсөлт, өгөөж нь хүртээмжтэй байхыг чухалчилж байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр эдийн засгийн өсөлт, өгөөж нь аймаг орон нутгийнхаа хөгжилд, орон нутагт амьдарч байгаа өрх, иргэн бүрт хүртдэг тогтолцоог бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Мөн малчдын эрүүл мэндийг анхаарч, орон нутагт нь аливаа хүнд өвчнийг оношлох, эмчлэх боломж нөхцлийг бүрдүүлж эхэлсэн. Цаашдаа хот хөдөөгийн ялгаатай байдал арилж, орон нутагт амьдралын чанар сайжирч, бүгдээрээ төрсөн Дундговь нутагтаа эрүүл, аюулгүй, баталгаатай амьдрах нөхцөл бүрдэх юм.
  • 2. Дэлхийн уур амьсгалтын өөрчлөлтөөс үүдэн Дундговь аймгийн маань хувьд цөлжилтөд хүчтэй өртөж байгаа бүс нутаг. Цөлжилтийн сөрөг үр дагавар нь аймгийн маань эдийн засагт нөлөөлөөд зогсохгүй мал аж ахуй, хөдөө аж ахуй, малчдын амжиргаанд шууд нөлөөж байгааг та бид мэднэ. Тиймээс Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан НОГООН ХӨГЖЛИЙН СЭРГЭЛТ-ийн хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг үр дүнтэй өрнүүлж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, нутаг орноороо идэвхитэй оролцож мод бут, жимсний мод тариалах, бороо цас, гадаргын усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах ажлыг санаачлах зохион байгуулах замаар булаг шандаа сэргээх, хуримтуулсан усны нөөцөө малын тэжээл тариалах замаар мал аж ахуйгаа дэмжих зэрэг үр дүнтэй, харилцан уялдаа, өгөөжтэй ажлуудыг зохион байгуулах нь чухлыг онцоллоо.

ШИНЭ МЭДЭЭ