2023.03.28
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт
“Тэрбум Мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд хөдөө орон нутагт ойн аж ахуйг байгуулна
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран “Хүнсний хангамж, аюулгүй байдал-хууль, эрх зүйн шинэчлэлт” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд /2023.03.28/ зохион байгуулав.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран хэрэгжүүлж буй ажлын явц байдлын талаар танилцууллаа.
Тэрбээр илтгэлдээ, “Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тус салбарын яамны чиг үүрэгтэй холбоотой хоёр үйл ажиллагаа, таван арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгагдсан. Энэ нь хүнсний давс олборлож, дотооддоо боловсруулахтай холбоотой зохицуулалт бүхий хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх асуудал юм.
undefined