“Тэрбум Мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд хөдөө орон нутагт ойн аж ахуйг байгуулна
2023.03.28
Байгаль Орчин, Аялал жуулчлал

“Тэрбум Мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд хөдөө орон нутагт ойн аж ахуйг байгуулна

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран “Хүнсний хангамж, аюулгүй байдал-хууль, эрх зүйн шинэчлэлт” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд /2023.03.28/ зохион байгуулав.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран хэрэгжүүлж буй ажлын явц байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр илтгэлдээ, “Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тус салбарын яамны чиг үүрэгтэй холбоотой хоёр үйл ажиллагаа, таван арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгагдсан. Энэ нь хүнсний давс олборлож, дотооддоо боловсруулахтай холбоотой зохицуулалт бүхий хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх асуудал юм.

undefined

Энэ хүрээнд ХХААХҮЯ-тай хамтран “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор батлагдсан стратегийн 16 орд дээр нэмж давс, шүүний 15 ордыг стратегийн ордод хамруулах УИХ-ын тогтоолын төсөл дээр ажиллаж байна. Гол мөрний урсац бүрэлдэх эх усны сан бүхий хамгаалалтын газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуульд тодорхойлсон усны сан бүхий газрын хамгаалалтын бүсээс давстай нуурыг гаргаснаар давс олборлох эх үүсвэрийн тоог нэмэгдүүлэх боломжтой хэмээн үзэж байна гэв.

Мөн “Тэрбум Мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны хүрээнд аймгийн төвд 30 гектар, сумын төвд 10 гектар агро ойн аж ахуйг тус тус байгуулах, жимс, жимсгэнийн суулгац үржүүлгийн төв, цэцэрлэгийн аж ахуйг хөгжүүлэх, тариалангийн талбайг хашаажуулж ойн зурвас байгуулахтай холбоотой үйл ажиллагааны хүрээнд дөрвөн арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тусгагдсаныг илтгэлдээ дурдсан.  

ШИНЭ МЭДЭЭ