МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Шилдэг бизнес төслийн оролцогчид УИХ-ын чуулганы үйл ажиллагаатай танилцлаа
2023.03.30
Орон нутгийн хөгжил

Шилдэг бизнес төслийн оролцогчид УИХ-ын чуулганы үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар шилдэг бизнес төслийг зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн "шилдэг бизнес 2023" уралдааны нэгдүгээр шатанд шалгарсан "ШИЛДЭГ-60" оролцогчид төрийн ордон, УИХ-ын чуулганы үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ жилийн уралдаанд Баянгол дүүргийн ЕБС-ийн сурагчдаас нийт 964 төсөл ирснээс нэгдүгээр шатанд ШИЛДЭГ-60 төслийг шалгаруулаад байна. Шилдэгээр шалгарсан 60 төслийн зохиогч дүү нарыгаа бид тодорхой хөтөлбөрийн хүрээнд чиглүүлэх, харилцан туршлага солилцуулах, бизнес төслүүдтэй танилцуулах зэрэг олон арга хэмжээнүүд зохион байгуулж, дараагийн шатны шалгаруулалтад нь бэлдэж байна.

Бүтээлч нийгмийн үндэс болсон ирээдүйн ажил олгогч, татвар төлөгч, улс орноо чиглүүлэн манлайлагч нартаа дараагийн шатанд нь амжилт хүсье.

ШИНЭ МЭДЭЭ