Төв аймагт хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чанар гүйцэтгэлийг сайжруулахад анхаарахыг үүрэгдэв
2023.03.26
Орон нутгийн хөгжил

Төв аймагт хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чанар гүйцэтгэлийг сайжруулахад анхаарахыг үүрэгдэв

Төв аймагт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт (сургууль, цэцэрлэг, дотуур байр, соёлын төв, эмнэлэг, автозам, эрчим хүч)-ын ажлын гүйцэтгэгч нарыг аймгийн удирдлагуудын хамт хүлээн авч уулзан, тулгамдсан асуудлыг нь сонсож, чанар гүйцэтгэлийг нь сайжруулахад шат шатанд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Мөн Зуунмод хотод хийгдэж байгаа барилгуудын ажлын явцтай танилцан, нийтийн орон сууцны төсөл хэрэгжүүлж байгаа компанийн удирдлагуудыг төрийн холбогдох мэргэжлийн байгууллагуудтай нягт уялдаатай ажиллаж, эрчим хүчний хангамж, эх үүсвэрийг нарийн тооцож, иргэдэд чирэгдэл үүсгэхгүй байхад анхаарч ажиллахыг санууллаа.

Төв аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн бэлтгэл ажлын хүрээнд баяр наадмаас өмнө орон нутгийн өнгө үзэмжийг сайжруулахад анхаарч, барилгуудын гадна талбайн тохижилтын ажлыг 2023.07.01-ний дотор дуусгах, барилгын чанар гүйцэтгэлд тавих захиалагчийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.

ШИНЭ МЭДЭЭ