МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ЭЗБХ хуралдаанаараа хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ
2023.04.05
Улстөр

ЭЗБХ хуралдаанаараа хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн (2023.04.04) хуралдаанаараа хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. “Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы дөрөвдүгээр сард Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цагалвар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, батлав.

Байнгын хорооны тогтоолын төсөлд заасан хууль, тогтоолын төслөөс гадна хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд энэ цаглавар хамаарахгүй юм. Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг танилцуулсан бөгөөд төсөлтэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа.

Байнгын хороо энэ сард Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, түүнчлэн Монголбанкны 2022 оны үйл ажиллагааны тайлан, түүнд холбогдох аудитын санал, дүгнэлтийг хэлэлцэхээр төсөлд тусгажээ.

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжснээр “Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы дөрөвдүгээр сард Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цагалвар батлах тухай” Байнгын хорооны тогтоол батлагдав.Хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг хийв.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар явуулах үед Байнгын хорооноос тавьсан хүсэлтийн дагуу төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хороогоор дахин явуулахаар шийдсэн юм. Ажлын хэсэг болон ажлын дэд хэсэг 2023 оны дөрөвдүгээр сарын 3, 4-ний өдрүүдэд хуралдсан байна. Ингээд нийтийн зориулалттай төмөр зам нь төрийн өмчит буюу төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн өмчлөлд байх, улсын хилийн боомт чиглэлийн болон хил дамнасан төмөр зам нь нийтийн зориулалттай төмөр замд хамаарах нь зүйтэй хэмээн үзэж холбогдох саналын томьёоллыг боловсруулсан байна.

Мөн Монгол Улсын Хилийн тухай хуулиар боомтын дэд бүтэц улсын хил дамнасан байгууламж хилийн боомт гэсэн ойлголтыг тодорхойлсон заалтуудтай уялдуулан хөрш оронтой төмөр замаар замын хил дамнасан байгууламж барих ашиглах үйл ажиллагаатай холбоотой асуудал, ялангуяа улсын хил рүү чиглэсэн хил дамнасан төмөр замын өмчлөгч нь 1 хуулийн этгээд байх шаардлага үүсэж байгаатай холбогдуулан саналын томьёоллыг бэлтгэсэн болохыг Ж.Бат-Эрдэнэ гишүүн танилцууллаа.Дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут асуулт асууж, хариулт авав. Төмөр замын салбарын ажиллагсдын нийгмийн асуудал, ажлын байрны нөхцөл, хүний нөөцийн бодлогын талаар тодруулсан гишүүний асуултад Ж.Бат-Эрдэнэ гишүүн хариулахдаа “Тус салбар нь хөдөлмөрийн онцлог нөхцөлтэй бөгөөд одоогийнхоо жишгээр дотоод дүрэм, журамдаа нийгмийн баталгаатай холбоотой асуудлуудаа нарийвчилан тусгаад явах нь зүйтэй гэж үзсэн.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд төмөр замын тээврийн байгууллагад 25 болон түүнээс дээш жил ажилласан эрэгтэй, 20 болон түүнээс дээш жил ажилласан эмэгтэй ажилтан төмөр замын тээврийн байгууллагаас өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бол арваас доошгүй сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгох зохицуулалтыг тусгаад байна. Салбарт хэрэгжиж эхэлж буй томоохон төслүүдтэй холбоотойгоор хүний нөөцийн асуудал хөндөгдөж байгаа. 7000 орчим мэргэжилтэн шаардлагатай гэдэг судалгааны дүн гарсан. Дотооддоо бэлтгэхээс гадна ОХУ, БНХАУ-д төмөр замын салбарын мэргэжилтнүүдийг үе шаттайгаар бэлтгэхээр зохицуулалтуудыг хийж байгаа” гэлээ.Дээрх танилцуулгатай холбогдуулан

Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут асуулт асууж, хариулт авав. Төмөр замын салбарын ажиллагсдын нийгмийн асуудал, ажлын байрны нөхцөл, хүний нөөцийн бодлогын талаар тодруулсан гишүүний асуултад Ж.Бат-Эрдэнэ гишүүн хариулахдаа “Тус салбар нь хөдөлмөрийн онцлог нөхцөлтэй бөгөөд одоогийнхоо жишгээр дотоод дүрэм, журамдаа нийгмийн баталгаатай холбоотой асуудлуудаа нарийвчилан тусгаад явах нь зүйтэй гэж үзсэн. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд төмөр замын тээврийн байгууллагад 25 болон түүнээс дээш жил ажилласан эрэгтэй, 20 болон түүнээс дээш жил ажилласан эмэгтэй ажилтан төмөр замын тээврийн байгууллагаас өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бол арваас доошгүй сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгох зохицуулалтыг тусгаад байна. Салбарт хэрэгжиж эхэлж буй томоохон төслүүдтэй холбоотойгоор хүний нөөцийн асуудал хөндөгдөж байгаа. 7000 орчим мэргэжилтэн шаардлагатай гэдэг судалгааны дүн гарсан.

Дотооддоо бэлтгэхээс гадна ОХУ, БНХАУ-д төмөр замын салбарын мэргэжилтнүүдийг үе шаттайгаар бэлтгэхээр зохицуулалтуудыг хийж байгаа” гэлээ.Дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут асуулт асууж, хариулт авав. Төмөр замын салбарын ажиллагсдын нийгмийн асуудал, ажлын байрны нөхцөл, хүний нөөцийн бодлогын талаар тодруулсан гишүүний асуултад Ж.Бат-Эрдэнэ гишүүн хариулахдаа “Тус салбар нь хөдөлмөрийн онцлог нөхцөлтэй бөгөөд одоогийнхоо жишгээр дотоод дүрэм, журамдаа нийгмийн баталгаатай холбоотой асуудлуудаа нарийвчилан тусгаад явах нь зүйтэй гэж үзсэн. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд төмөр замын тээврийн байгууллагад 25 болон түүнээс дээш жил ажилласан эрэгтэй, 20 болон түүнээс дээш жил ажилласан эмэгтэй ажилтан төмөр замын тээврийн байгууллагаас өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бол арваас доошгүй сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгох зохицуулалтыг тусгаад байна.

Салбарт хэрэгжиж эхэлж буй томоохон төслүүдтэй холбоотойгоор хүний нөөцийн асуудал хөндөгдөж байгаа. 7000 орчим мэргэжилтэн шаардлагатай гэдэг судалгааны дүн гарсан. Дотооддоо бэлтгэхээс гадна ОХУ, БНХАУ-д төмөр замын салбарын мэргэжилтнүүдийг үе шаттайгаар бэлтгэхээр зохицуулалтуудыг хийж байгаа” гэлээ.Байнгын хорооны өмнөх хуралдаанаар явуулсан төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор дахин санал хураалт явуулах шаардлагагүй хэмээн Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг танилцуулаад, ажлын хэсгээс бэлтгэсэн саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалтыг явуулан шийдвэрлэсэн. Ингээд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтож, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.

ШИНЭ МЭДЭЭ