МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.04.06
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ё.Баатарбилэг: Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилт хэр байна вэ?

УИХ-ын чуулганы /2023.04-06/-ны өдрийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2021, 2022 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Төрийн албаны зөвлөл нь хууль эрх зүйн орчны шинэчлэл хийгдээд, үйл ажиллагаа нь жигдрээд явж байгаа хэмээн харж байна. Сүүлийн 2-3 жилийн дотор хууль эрх зүйн орчны шинэчлэлтэй холбоотойгоор буюу ковидын үед дотоод дүрэм журам, засгийн газар, холбогдох байгууллагуудтай холбоотой дүрэм журмуудаа цэгцэлсэн гэж ойлгосон. Төрийн албаны шалгалт цэгцэрсэн. Төрийн үйлчилгээнээс төрийн захиргаа руу дүйцүүлдэг болох тухай саналыг сүүлийн хэдэн жил ярьж, төрийн албаны тухай хуульд оруулсан.

  • Төрийн үйлчилгээнээс төрийн захиргаа руу орж байгаа дүйцүүлэх шалгуурыг хатуу босготой тавьсан байна. Энэ асуудлыг эргэн харах боломж байна уу?

  • Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийн биелэлт хэр байна вэ?

  • Багш, эмч нар цалин хөлсний хүрэлцээ муугаас шалтгаалаад гадагшаа ажиллахаар их явж байна. Эдгээр хүмүүсийн цалин хөлс, урамшуулал, нийгмийн баталгааны асуудалд дээр төрийн албаны зөвлөлөөс Засгийн газар, УИХ-д холбогдох тодорхой саналууд юу байна вэ?

Түүний асуултад Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба хариулт өглөө.                                                                                                                                                                                 

ШИНЭ МЭДЭЭ