МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төмөр замын тээврийн тухай хуулийг хэлэлцлээ
2023.04.06
Зам, Тээвэр

Төмөр замын тээврийн тухай хуулийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы /2023,04,06/-ны өдрийн хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Тус хуулийн төслийн ЭЗБХ-ны танилцуулгыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа.

Нийтийн зориулалттай төмөр зам нь төрийн өмчит буюу төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн өмчлөлд байх,  улсын хилийн боомт чиглэлийн болон хил дамнасан төмөр зам нь нийтийн зориулалттай төмөр замд хамаарах нь зүйтэй хэмээн үзэж холбогдох саналын томьёоллыг боловсруулсан байна. Мөн Монгол Улсын Хилийн тухай хуулиар боомтын дэд бүтэц улсын хил дамнасан байгууламж хилийн боомт гэсэн ойлголтыг тодорхойлсон заалтуудтай уялдуулан хөрш оронтой төмөр замаар замын хил дамнасан байгууламж барих ашиглах үйл ажиллагаатай холбоотой асуудал, ялангуяа улсын хил рүү чиглэсэн хил дамнасан төмөр замын өмчлөгч нь 1 хуулийн этгээд байх шаардлага үүсэж байгаатай холбогдуулан саналын томьёоллыг бэлтгэсэн аж.

ШИНЭ МЭДЭЭ