2023.04.06
Зам, Тээвэр

Б.Энхбаяр: МУ-ын Үндсэн хуулиас давуу эрхтэй ОУ-ын гэрээ 30 жил хэрэгжлээ, үүнийг хэзээ өөрчлөх вэ

УИХ-ын чуулганы /2023,04,06/-ны өдрийн хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: МУ-ын Үндсэн хуулиас давуу эрхтэй ОУ-ын гэрээ 30 жил хэрэгжлээ, үүнийг хэзээ өөрчлөх вэ

Энэ хуульд газрын харилцааны асуудлыг тусгаагүй байна. Газрын хуулиар зохицуулна гэж ойлголоо. Гэхдээ хуулийн төслийн 9.1-ы 5 дээр Төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой газар эзэмшүүлэх, төсөл нь газар олгох гэж орж ирсэн. Санал хураах гэж буй ажлын хэсгийн саналын томьёоллоор бол газар эзэмшүүлэх эрх олгох гэж хураах гэж байна. Газар эзэмшүүлэх гэхээр гадаадын иргэнд газар эзэмшүүлэх гэж ойлгогддог. Энэ нь гадаадын иргэн болон гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд яах вэ. Төмөр зам бол ОХУ болон манай улсын хувь нийлүүлсэн байгууллага. Одоогийн 1949 оны хувь нийлүүлсэн гэрээ МУ-ын Үндсэн хуульд нийцүүлэхгүй 30 жил ОУ-ын гэрээ үйлчиллээ. Үүнийг яах вэ. Үндсэн хуульдаа нийцүүлж нэг ч гэсэн төлбөр авах ёстой биз дээ.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа

ШИНЭ МЭДЭЭ