МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Мэдээлэл, технологийн үндэсний паркийн гарааны бизнес эрхлэгчидтэй уулзлаа
2023.04.11
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Мэдээлэл, технологийн үндэсний паркийн гарааны бизнес эрхлэгчидтэй уулзлаа

Цахим шилжилтийн бодлогыг эрчимжүүлэх хүрээнд Инновац, цахим бодлогын байнгын хорооноос ээлжит уулзалтыг дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Мэдээлэл, технологийн үндэсний парк-д зохион байгуулж, УИХ-ын гишүүн, ИЦББХ-ны гишүүн Н.Ганибалын хамт оролцлоо.

Тус байгууллагын үйл ажиллагаатай танилцахаас гадна, инкубатор төвд нь бойжиж буй гарааны бизнес эрхлэгчидтэй уулзаж, хөрөнгө оруулалт болон хууль эрхзүйн орчныг сайжруулах талаар санал солилцов.

МТҮП 2002 оноос хойш инкубаторын элсэлтийг 46 дахь удаагаа авч, 1000 гаруй бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд гаргажээ. Мэдээллийн технологийн салбарын гол инкубатор байгууллагын хувьд МТҮП нь олон улсын жишгээр, шинэлэг, хүртээмжтэй байдлаар хөгжих ёстой. Тиймээс инкубатор төвүүдэд бойжиж буй гарааны бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа болон ажлын байрны орчин нөхцөлтэй танилцлаа.

Мэдээллийн технологийн салбарын хамгийн том арга хэмжээ болох “ICT-Expo 2023” ирэх зургадугаар сард болно. Тус арга хэмжээг олон улсад сурталчлах, хөрөнгө оруулагчдын анхаарлыг хандуулах, бодлогын шийдвэрүүдийг гаргахад ИЦББХ-ноос дэмжиж хамтран ажиллахаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ