МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Ногоон дэлхий-бидний ирээдүй 2023" уралдааны шилдгүүд тодорлоо
2023.04.12
Орон нутгийн хөгжил

"Ногоон дэлхий-бидний ирээдүй 2023" уралдааны шилдгүүд тодорлоо

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн ажлын албанаас уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг "Ногоон дэлхий-Бидний ирээдүй" уралдаан Алтай хотод амжилттай болж өндөрлөлөө. Уралдаан нь Говь-Алтай аймгийн ЕБС-ийн бага, дунд, ахлах ангийн гурван бүлгээр явагдаж, 1500 орчим хүүхэд идэвхтэй оролцлоо. "Ногоон дэлхий-Бидний ирээдүй" уралдааны “МЭРГЭЖИЛ СОНГОЛТ БА МИНИЙ ИРЭЭДҮЙ” эссэ бичлэгийн төрөлд дараах сурагчид шалгарлаа.

  • Тэргүүн байрын шагналд Баян-Уул сумын ЕБС ийн 11Б ангийн сурагч М.Алтжин
  • Дэд байр- Баян-Уул сумын 9б ангийн сурагч Э.Баярмаа
  • утгаар байр- Тайшир сумын 11-р ангийн сурагч В.Лхагва-Очир
  • Тусгай байр- Баян-Уул сумын 11а ангийн сурагч Э.Пүрэвмаа
  • Тусгай байр- Баян-Уул сумын 12 а ангийн сурагч О.Санчирмаа нар шалгарлаа.

Харин “НАНДИН ЗАХИДАЛ” уралдаанд дараах хүүхдүүд шалгарч, хүүхдүүд маань тэр бүр хэлж чаддаггүй, чин сэтгэлийн нандин үгээ захидлаар дамжуулан хайртай дотны хүндээ илгээлээ.

  • Тэргүүн байрын шагналд Баян-Уул сумын ЕБС ийн 7б ангийн сурагч Г.Гэгээнхүслийн “Аавдаа бичсэн захидал”
  • Дэд байр- Бигэр сумын ЕБС ийн 8б анги У.Буянтөгсийн “Ээж нартаа бичсэн захидал”
  • Гутгаар байр- Есөнбулаг сумын 1-р сургуулийн 7 а ангийн сурагч М.Аззаяагийн захидал
  • Тусгай байр- Цээл сумын ЕБС ийн 7б ангийн сурагч М.Мөнхнаран
  • Тусгай байр- Тонхил сумын ЕБС ийн 8а ангийн сурагч Э.Мишээлийн захидал шалгарлаа.

“Ногоон дэлхий-Бидний ирээдүй” уралдаанаар дамжуулан сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, авьяас ур чадварыг нь нээн илрүүлэх, эх хэлээрээ зөв сайхан бичиж сурах, хүүхдүүдийг ирээдүйдээ итгэлтэй зөв хүн болгохоор зорьсон маань үр дүн үзүүлж байгаа талаар багш, эцэг эхчүүд дүгнэн ярьлаа.

МАЗААЛАЙГАА ХАМГААЛЬЯ” гар зургийн уралдаанд 

  • Тэргүүн байрын шагналд “Хантайшир эрдэм" сургуулийн 3а ангийн сурагч Ж.Аялгуу
  • Дэд байр- Баян-Уул сумын 4б ангийн сурагч Б.Мөнхсүх
  • Гутгаар байр- 4 дүгээр сургуулийн 4а ангийн сурагч Ж.Ханхонгор
  • Тусгай байр- Нэгдүгээр сургуулийн 4В ангийн сурагч Б.Нарангэрэл
  • Тусгай байр- Нэгдүгээр сургуулийн сурагч 4Е ангийн сурагч С.Үйлс шалгарлаа.

СУРГАЛТЫН ТАНХИМЫН ИЖ БҮРДЭЛ, НОМ СУРАХ БИЧИГ ГАРДУУЛЛАА

УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Б.Энх-Амгалан өөрийн төрөлх сургууль Лодойдамбын нэрэмжит Хоёрдугаар дунд сургуулийнхаа лингафоны танхимд 53,4 сая төгрөгийн өртөг бүхий иж бүрдэл, хэлний сургалтын тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

  • Боловсрол, Шинжлэх ухааны сайдын багцаас шийдэгдсэн уг хөрөнгө оруулалт нь алс баруун хязгаарын сурагч хүүхдүүдэд хэлний мэдлэгээ дээшлүүлж, мэргэжил сонголтоо зөв хийхэд нь чухал түлхэц болох юмаа.
  • Боловсрол шинжлэх ухааны яамнаас Алтай хотын 2-р дунд сургуулийг олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх баруун бүсийн сургууль хэмээн зарласан юм. ОХУ-ын ШУСТ (Русский Дом)-өөс сургуулийн орос хэлний танхимд нь ном сурах бичиг хандивласныг мөн гардууллаа.

ШИНЭ МЭДЭЭ