МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Н.Энхболд: Жендерийн тэгш байдлыг хангахын тулд сонгогчдын шийдвэр гаргах түвшинг онцгой анхаарах шаардлагатай
2023.04.13
Улстөр

Н.Энхболд: Жендерийн тэгш байдлыг хангахын тулд сонгогчдын шийдвэр гаргах түвшинг онцгой анхаарах шаардлагатай

“Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүйн шинэчлэл”олон улсын форум амжилттай болж өндөрлөлөө.

Хоёр өдрийн турш үргэлжилсэн уг форумд олон улс орны төлөөлөгчид оролцон тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, гарц шийдэл, туршлага мэдлэгээ хуваалцсан юм. 

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд "Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах асуудлыг нийгэм, улс төрийн намууд ярилцах хэмжээнд бэлтгэгдсэн байна гэдэг нь чухал алхам".

Энэхүү арга хэмжээнд оролцож буй улстөрийн намуудын төлөөлөл, улстөр сонирхогчид бүгд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж байна. Харин бид сонгогчдоо соён гэгээрүүлэх талаар бага ярилаа.

Улстөрийн намууд эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлдэг ч сонгогчид саналаа өгөхдөө арай өөрөөр хандах нь бий.

Үүнийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтарч хэрэгжүүлж буй төслийнхөн анхаарч ажиллах байх хэмээн бодож байгаагаа илэрхийллээ. 

Мөн түүний хувьд сонгогчдын шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах мэдлэг, хандлага, боловсролыг дээшлүүлэх тал дээр илүү анхаарах нь зүйтэй. Бид асуудлыг ойлгоод хуульдаа өөрчлөлт орууллаа ч эцсийн дүндээ хамгийн чухал шийдвэрлэх хүч нь сонгогчид шүү дээ.

Квотыг нэмлээ ч сонгогчид санал өгөхдөө өмнөх 20 хувийнхаа хэмжээнд байвал бид л дутуу ажилласан гэж дүгнэгдэнэ. Дахиад хэлэхэд сонгогчдодоо өнөөдрийн хэлэлцэж буй асуудлынхаа ач холбогдлыг ойлгуулах нь бидний хамгийн чухал зорилт гэдгийг онцгой анхааруулж хэлсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ